Д.Загдсүрэнг удахгүй шүүнэ
Н.Хүрэлсүх, М.Хулан, Х.Болдмаа, Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нар нь “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ний дансаар, 21 сая 440 мянган төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ний дансаар, нэг тэрбум 454 сая 79 мянга 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “ Тара“ ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд 240 сая төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад нэг тэрбум 931 сая 519 мянга 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг учруулсан.
6
Энэ хэргийн яллах дүгнэлтийг нийслэлийн прокурорын газарт энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа.
7
Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч албан тушаалтай Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар нь бүлэглэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиг хонжоо олох зорилгоор Монголын Үндэсний Олимпийн хорооны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан 1890 м.кв талбайтай, 5 давхар, гурван тэрбум долоон зуун наян сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг, Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр баригдсан барилга мэтээр тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ойлгуулж, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар Тамирчин нөхөн сэргээх сувилал ХХК-ийн эзэмшилд шилжүүлж завшиж үрэгдүүлсэн.
6
Тэрбээр мөн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын Үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүйгээр, тус хорооны эзэмшил 3600 м.кв дөчин долоон сая таван зуун хорин мянган төгрөгийн үнэлгээ бүхий газрыг “Нийслэл Өргөө” ХХК- д шилжүүлэн, хорооны эд хөрөнгийг үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруулсан. Энэхүү хэрэгт холбогдох яллах дүгнэлтийг энэ сарын 13-нд үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ