Б.Мөнгөнзул тэргүүлж байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо зохиогдож буй Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ес дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин оролцож байгаа билээ.
5
Манай шатарчид найман өрөг тоглоод байна. Одоогоор найм хүртэлх насны охидын ангилалыг Хангарьд спорт клубын тамирчин 2013 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнзул долоон оноотойгоор тэргүүлж байгаа юм. Мөн насны хөвгүүдийн ангилалд Чингэлтэй дүүрэг “Цэцэн нүүдэл” клубын тамирчин 2013 оны Ази тивийн АШТ-ий алт, мөнгөн медальт олон улсын шатрын холбооны дэд мастер Г. Амартүвшин 6,5 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэрбээр тэмцээний хоёр дахь өдөр гуравдугаарт жагсаж байсан.
6
Харин 9-10 насны хөвгүүдийн ангилалд “Орчлон” сургуулийн сурагч, 2012 оны Сурагчдын Дэлхийн аварга ФДМ Э.Баасансүрэн 6 оноотой, 13-14 насны хөвгүүдийн ангилалд Хан Алтай клубын тамирчин, 2013 оны Сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт СДМ Э.Болдоо нар 6 оноотойгоор тоглолтоо үргэлжлүүлж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ