Дэлхийн поп од Монголд ирэхэд тун цөөхөн хоног үлдлээ
Америкийн хөгжмийн ертөнцөд нэгэн хамтлаг хүч түрэн орж ирсэн нь “Pussycat dolls” хамтлаг байлаа. Тус хамтлагийн ахлагч Николь Шерзингер ирэх даваа гарагт Манай улсад ирэх гэж байна. Тэрээр “Ирмүүн” агентлагаас гаргах гэж буй “Cosmopolitan” сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Энэ тухайгаа тэрээр “Азийн хамгийн агуу түүхтэй улсад очно гэдэг миний хувьд шинэ адал явдал, өөрийгөө нээх боломж олгож байна. Монголын залуусыг боловсролтой, илэн далангүй, эрч хүчтэй, цоглог гэж нэгэн танил маань дуулгасан. Удахгүй болох тоглолтын үеэр монгол залуустай уулзаж, нэгэн үдшийг сэтгэл хангалуун өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн цахим захидал илгээсэн байна. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ