М.Уранцэцэг гавьяат тамирчин болов
Бразил улсын Рио-Де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий аварга, ОУХМ М.Уранцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Тэрээр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд аваргалж, эх орныхоо далбааг Бразилийн тэнгэрт мандуулан, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга болсон юм. М.Уранцэцэг энэ жилийн шилдгийн шилдэг тамирчин болж, “Бөртэ-Чоно”-ын эзнээр тодорсон билээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ