Дэнж булгиж Дэмүүл газардав

img

Ардын хувьсгалын /1962 он/ 41 жилийн ойгоор Дэмүүл арслан аатай ч бяртай ч байж, дөрвийн даваанд ам авах болоод гарын даа дээр очоод нэр сонстол Авхиа начингийн нэр гарангуут "Акиа ч гэнэ үү, Сакиа ч гэнэ үү тэр хасагаа над дээр тавьчих" гээд эргэсэн гэдэг.

Тэр жил нэлээд бороо хуртай байсныг хэлэх үү, наадмын талбай бага зэрэг хальтаргаатай, зарим хонхор газартаа ус тогтсон байсан юм. Авхиа начин хойшоо ЗХУ-д академид суралцах гээд олон жил барилдаагүй, Дэмүүлийн үеийн бөхчүүд мэдэхгүй танихгүй байсан хэрэг л дээ. Бараг тийм нэртэй улсын начин байдгийг мэдээгүй хэрэг.

Авхиа начингийн гол мэх хоёр сугаар нь тэвэрч аваад харцагадаад дайрчихдаг. Өнөө мэхээрээ голлож дайраад Дэмүүлийг урдаас нь түрээд цахалхаар нь урагш нь гуд татаж ар зоогоор нь борооны ус тогтсон хонхорхойд шидсэн гэдэг. Дэмүүлийн далбаа, толгой, нил шавар хачин юм болжээ. Босч ирэнгүүт уурлаад хальтарсан, дахиж барилдана гэж нэг үзээд, барилдуулахгүй болохоор нь заях нь орхисон муу зовлого гэж өөрийгөө хараагаад далбаагаа далбаагаа тайлаад шаврыг нь арилгахаар талбай ороолгож байсан гэдэг.

Тэр үед "Дэнж нь булигахгүй бол Дэмүүл хүү унахгүй" гэдэг байсан үе л дээ. Түүнээс хойш....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

govi nutgaaas torson bohchvvd iim l bdag .govin hvn blj torno gedeg hatuu shvv dee.govi boh hovor bsan hatuu santai aarhuu hvchtei bjee. .
2012-01-04