“Үндэсний лиг” ирэх онд үргэлжилнэ
Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр /XII.27/ эхний тоглолт "Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд" болон "Баянзүрх Их Өргөө Аравтууд" багуудын хооронд болсон. Уг тоглолтод Хүлэгүүд хожвол, ганцаараа долоон хожилтойгоор лигийг тэргүүлж эхлэх боломжтой байсан. Гэвч "Баянзүрх Их Өргөө Аравтууд" баг 91:86 харьцаатай хожиж, улирлын дөрөв дэх хожлоо авсан юм. Ингэснээр лигийн эхний зургаан байрт яваа багууд бүгд 4-6 хожилтой болж байна.
Харин хоёр дахь тоглолт "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багийнхан "Говь-Алтай МонТорх"-ийг 124:118 харьцаатай хожиж, улирлын зургаа дахь хожлоо авч чадлаа. Ингэснээр Үндэсний Супер Лигийн энэ улирлын эхний гурван байранд явж байгаа Ригс, Харцага, Хүлэгүүд багууд бүгд зургаан хожил, гурван хожигдолтой болсон бол Гарьдууд таван хожилтой, Гурван Тамир, Аравтууд багууд тус бүр дөрвөн хожилтой боллоо.
Үндэсний супер лигийн тоглолтууд шинэ жилийн баярыг тохиолдуулан ирэх баасан гараг буюу 2014 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл түр завсарлаад байгаа юм.
өөөө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ