Г.Алтанхүүгийн хэрэг УМБГ-т шилжжээ
21 настай бүсгүйг хэрцгийгээр зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан бөгөөд Ерөнхий прокурор Д.Дорлигжавын үүрэг даалгавраар ийн мөрдөн байцаалтад шилжсэн байна. Харин түүний гарт амь насаа алдсан 21 настай бүсгүйн биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан нь багагүй асуудал үүсгээд байгаа юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ