Барилгын 40 гаруй хувь нь бага, дунд эрсдэлтэй шалгагджээ

img

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Улаанбаатар хот, 21 аймагт шинээр баригдаж байгаа барилга байгууламж, эрчим хүч, авто замын угсралтын ажилд МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтад Улаанбаатар хот болон 21 аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй нийт 621 барилга, байгууламж, 62 их засвар, 163 лифт, 79 авто зам, гүүрийн угсралт, засвар шинэчлэлтийн ажил, онгоц хөөрч буух хоёр зурвас, нийслэлийн 35 авто зам, гүүр, асфальтобетон хольцын найман үйлдвэр, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, инженерийн байгууламжийн угсралт, засвар шинэчлэл, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлууд хамрагджээ. Хяналт шалгалтад хамрагдсан шинээр баригдаж байгаа 352 барилга байгууламжаас 205 барилга байгууламжийн эрсдлийг үнэлэхэд 115 барилга “бага”, 75 барилга “дунд”, 15 барилга “их” эрсдэлтэйгээр, эрчим хүчний барилга байгууламжууд 29 хувь буюу “бага” эрсдэлтэйгээр тус тус үнэлэгдсэн байна.

 

Шалгалтад хамрагдсан захиалагч яамдуудаас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байдал нь БХБЯ-74.4 хувь, БШУЯ-54.6 хувь, ЭМЯ–57.3 хувь, УУЯ-60.0 хувь, БХЯ-43.2 хувь, ҮХААХЯ-48.3, ЭХЯ-62.5 хувь, ССАЖЯ- 67.0 хувь буюу дунджаар 56.3 хувийн тус тус үзүүлэлттэй байна. Засгийн газрын агентлагуудаас орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан болон баригдаж байгаа барилга, байгууламжид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байдал нь 81.8 хувь, үүнээс Эрчим хүчний зохицуулах газар, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар 88.0 хувь, ОБЕГ 80.0 хувь, ШЕЗ 86.0 хувь, Худалдан авах ажиллагааны газар 60.0 хувь, Засгийн газрын хэрэг эрхлэх газар 89.0 хувийн хэрэгжилттэй байна. Аж ахуйн нэгжүүдийн холбогдох хуулиудын хэрэгжилт дунджаар 66.6 хувийн хэрэгжилттэй байна.

  Б.Буд      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ