Бритни Лас-Вегаст тоглолтоо хийлээ
Попын гүнж Бритни Спирс сүүлийн таван жилийн хугацаанд ганц ч удаа томоохон хэмжээний тоглолт хийгээгүй. Бритни өчигдөр анхныхаа “Piece Of Me” тоглолтоо Лас-Вегаст хотноо сонирхуулжээ. Энэхүү тоглолтыг 23 мянга хүн ирж сонирхсоны дотор дуучин Майли Сайрус, Кэти Перри, Селин Дион, Селена Гомез нар багтжээ. Бритни Спирс өөрийнх нь тоглолтод ирсэн Майли Сайрус, Кэти Перри нарт талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Twitter”-тээ Майлид хандан “Би чамд их хайртай, “Piece Of Me”-т ирсэнд баярлалаа. Би чамайг биширдэг” гэж бичжээ. Мөн Кэти Перрид зориулан “Тоглолт дээрээ чамайг дахин харахад их сайхан байна. Бидний болзоо Вегаст тохиосонд их баяртай байна” гэжээ.
1
Нэг цаг 30 минутын турш үргэлжилсэн тоглолтын дараа Бритни, дэлхийн 23 оронд 125 тоглолт хийсний дараа тайзаа орхино гэдгээ хэлжээ. Тэрбээр “Үнэнч фэнүүд минь битгий сэтгэлээр унаарай, 125 тоглолт гэдэг хамгийн багадаа хоёр жилийн турш үргэлжлэх учиртай. Тиймээс би ойрын хугацаанд тайзаа орхино гэж байхгүй” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ