“Монгол шуудан” ТӨХК “үргүй зардал” гаргадаг

img

 

“Монгол шуудан” ТӨХК-ийн төв болон орон нутгийн системийн салбаруудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Аймгуудын шуудан үйлчилгээний газарт хийсэн санхүүгийн шалгалтаар  зөрчилд 31.092.6 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосны 16.831.2 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, 1.204.2 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд, 13.057.2 мянган төгрөгийг тухайн байгууллагын дансанд төлүүлэх буюу данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэж, 20,143.3 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

  Орон нутгийн Шуудан үйлчилгээний газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар татвар, шимтгэл, төлбөрийг хуулийн дагуу суутган авч, төсөвт төвлөрүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, цалин, замын зардал, томилолт, тэтгэмж зэргийн нэмэгдлийг илүү тооцож олгох, урьдчилгаа цалинг суутган тооцоогүй, ажилласан хугацааны амралтын цалинг дутуу олгосон зэрэг зөрчил илэрчээ.  

Тус компани  2012 онд  8,290,6 сая төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 740.0  сая төгрөгөөр, 2013 оны эхний хагас жилд 4 278.8 төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 268.8 мянган төгрөгөөр давуулан биелүүлжээ. Гэвч шагнал урамшуулал, баяр ёслол, хүлээн авалт, урлаг спортын, хандивын зэрэг зардлууд өндөр хувьтай байгаа нь тус компанид үргүй, зориулалтын бус зардал нилээд байгааг харуулж байна. Зарим аймгийн ШҮГазар орлого нэмэгдүүлэх үүднээс бизнесийн үйл ажиллагаа явуулж  байгаа ч төв компанид тус бизнесийн орлого зарлагад хяналт тавих нөхцөл хангагдаагүйгээс орлогыг бүрэн тооцох боломжгүй аж.

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogii:
tuv shuudangiin gaaliinhan arai l shunaltai ... huniig hel amaar doromjilood zagnaj bgaad mungu avdag zurshil togtson 3 hos zunii gutald 120 myangan tugrunii tatvar neheed uguhgui geheer zagnaad bdag tegeed hediig tulmuur bna gej asuugaad baga helheer avaad barimt ugduggui ym bilee ... neg mahlag bierhuu avgai bgaa . ih hel amtai ter bol ilgeemjiig mungu bolgoj hardag tendees nileen mungu hiij bgaa...
2014-01-05
зочин:
хайрцагийн хэвлэл түгээлт дэндүү муу байна.2013 оны 3 _р улиралд захиалсан нийгмийн толь сонин 8,9 саруудад бараг ирсэнгүй. 28 дугаар салбар л даа.ядахдаа мөнгийг минь буцааж өгөөгүй. гэтэл дээгүүрээ их л тансаг газар юм байна.
2014-01-02
jp -s :
mgl-n tov shuudan arai l denduu,endees mongo tatvaraa tolood yavuulj bgaa ilgeemjnees mgld tatvar avdag. omsohgui huuchin huvtsasaa duudee yavuulahaar bas l tatvar avna. hund beleg yavuulahaar bas l tatvar avna.deerees ni utsaar yarisnii mongo gej avdag gesen.kkkk. harin tov shuudangaas tov aimagiin shuudan ruu yavuulaad ,tov aimgaas ilgeemjee unegui avdag gej end bdag naiz egch maani yarij bsan. mgl-s ilgeemj avhaar endhiin shuudan gert avchirch ogdog.gertee bgui ch heden ch udaa irj butssan ch neg ch mongo avahgui. tuv shuudan ene ulun projectoo bolimooroo.hunii achaag tumnii nuden deer zadalj tenegtdeg gesen.2 hil deer heden damjlagaar shalgadag mashinaar shalgagdaad ochson ilgeemjiig yug ni uzdiin? huvtsas bolon baraani une yarlikiig ni haraad tatvar avdag gesen.unen teneg davartsan . durdee itgesen hodoonii dulamjavuud.uneheer oilgohgui bna.
2014-01-01
mongol shuudan bolyuulah heregtei:
ene mongol shuudan company kargo kompaniudaas jil bur 2 say tugrugiin tataas avch zavshdag shuu dee. gehdee kargonuud teriig medseer baij hultsengui uguud baidag shuu
2013-12-31
tugsuu:
аймагуудын шуудан холбооны газар юу хийдэг юм вэ архангайн холбооны газар л лав хэвлэлээ замын машинаар явуулдаг хүн тээвэр гэж байхгүй.татан буулгаад хувьд өгвөл таарна
2013-12-30