500 ширхэг тарваганы арьс хил давуулахыг завджээ

img

Замын-Үүд- Эрээн чиглэлийн 7816 дугаар галт тэргэнд 500 ширхэг тарваганы арьс нуун хилээр гаргах гэсэн үйлдлийг өчигдөр таслан зогсоожээ. Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан уг үйлдлийг ахлах байлдагч Г.Мөнхтулга, байлдагч Б.Бадарням нар илрүүлсэн байна.

Дээрх 500 ширхэг тарваганы арьсыг мод ачсан задгай вагоны люкэнд нуусан байжээ. Ийнхүү уг хэргийг Хилийн тагнуулын албанд хүлээлгэн өгч нарийвчилсан шалгалт явуулж эхэлжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека :
хураагаад л байдаг хураагаад л байдаг,хураадагыг нь 24 жил сонслоо ,хариуцлага тооцсоныг нь,алж агнасныг нь,авах сонирхолтойг нь,нууж хайцайлдагыг нь ,хураагдсан зүйлс хаачсаныг нь огт сонсож байгаагүй юм бна,мөн нөгөө мундаг сэтгүүлчид нь эргэн сурвалжилж байсныг нь бүр ч мэдэхгүй юм бна,
2014-01-02