“Дакар ралли” гурав хоногийн дараа эхэлнэ
Мото спортын тамирчдын эр зориг, авхаалж самбааг шалгадаг “Дакар ралли”-ийн 35 дахь удаагийн тэмцээн эхлэхэд гурав хоног үлдлээ.
.
Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа юм. Харин энэ удаа Д.Болбаатар, Н.Лхамаа, Х.Батболд нарын гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тэд тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө буюу өнгөрөгч онд “Дакар ралли”-ийг зорьсон.
_
Энэ жилийн “Дакар Ралли” Аргентин, Болив, Чили улсуудыг дамжин явагдах ба оролцогчид нийт хоёр долоо хоногийн хугацаанд 8700 км зам туулна. Үүнээс уралдааны зам нь 5700 км, 3000 км нь уралдааны замуудаа холбох замууд боловч үүн дээр ч бас цаг тооцогдож, уралдаан явагддаг аж. “Дакар Ралли” нь мотоцикл, дөрвөн дугуйт “Куад”, автомашин, ачааны машин гэсэн дөрвөн төрөлтэй. Мото спортын 50 гаруй жилийн түүхтэй манай гурван тамирчин мотоциклийн төрөлд уралдана.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ