Шүүгчийн томилгооны талаар ярилцжээ
Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилоод байгаа билээ. Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяаг хүлээн авч уулзаж, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Уулзалтын үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбооны хамтын ажиллагааны гүүр болон ажиллах учиртайг онцолсон байна. Мөн тэрбээр саяхан болсон давж заалдах болон анхан шатны бүх шүүхийн шүүгчийн томилгоотой холбогдсон асуудлыг хөнджээ. Учир нь энэ талаар эрх ашиг нь хөндөгдсөн гэх асуудлаар олон хуульч тус холбоонд хандсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ