"Солонгос-Монголын утга зохиол" сэтгүүл хэвлэгджээ

img

БНСУ-ын Зохиолчдын Академийн санаачлагаар "Солонгос-Монголын утга зохиол" сэтгүүлийн анхны дугаар хоёр оны босгон дээр хэвлэгдэн гарчээ.

Тус сэтгүүлийг БНСУ-ын Зохиолчдын Академийн захирал, Улаанбаатар Их Сургуульд зочин багш  Ким Ханьчан эрхлэн гаргажээ. Тэрбээр манай улсад ажиллаж байх хугацаандаа утга зохиолын ахмад, шинэ үеийн төлөөлөгч нартай уулзаж, хамтарсан семинар зохион байгуулсан байна. Энэхүү уулзалт,  семинарын үеэр  талууд Монгол-Солонгосын утга зохиолын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, ази тивд сурталчлан таниулах, сэтгүүл эрхлэн гаргах, бүтээлүүдээ харилцан орчуулах зэрэг өргөн сэдвээр хамтарч ажиллахаар тохирч "Утга зохиолын хамтын ажиллагааны гэрээ" байгуулжээ.

Энэхүү сэтгүүл нь хамтран ажиллах үйл ажиллагааны эхлэл болж байгаа юм. "Солонгос-Монголын утга зохиол" сэтгүүлийн анхны дугаарт Монгол, Солонгос нийлсэн 43 яруу найрагчийн бүтээл Монгол-Солонгос хадмал орчуулгатайгаар хэвлэгджээ.

Сэтгүүлийн анхны дугаарын орчуулагчаар Улаанбаатар Их Сургуулийн Солонгос хэлний тэнхмийн багш Э.Баярмаа ажилласан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яйшл:
хангүг нар монголд даварч байна. фм радиотой боллоо. одоо сэтгүүлтэй. монголыг аажмаар эзлэх нь.
2014-01-02
гүйгээд бай гүйгээд бай:
орчин цагийн колоничлол боолын амьдрал гэж энэ шүү дээ 38000 монгол солонгост ажиллаж ар гэр амьдралаа залгуулж байгаа гэдэг чинь монгол төрийг эд нар л хутган үймүүлж эх орондоо авчирч хамаг хүнд ажилаа хийлгүүлж хэл соёл шашинаар уусгаж байгаа хэрэг гэтэл манайхан уухай хашгираад хятадыг эзлэх оросыг эзлэх гээд бодоод байдаг солонгос аль хэдий нь бүхий л салбарт эзэн суусан байна сэрээч
2014-01-02
zail:
zail solongoschuud mgl oos zailaasaa hend heregtei yum ene
2014-01-02