Б.Сарантуяаг хүлээн авч уулзав

img

Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилоод байгаа билээ. Тэгвэл Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяаг хүлээн авч уулзаж, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

xz

Уулзалтын эхэнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбооны хамтын ажиллагааны гүүр болон ажиллах учиртайг онцлоод, “Монголын Хуульчдын холбооны хувьд шүүгчдийг хуульчийнх нь хувьд эрх, хууль ёсных нь ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч гэдэг албан тушаалтных нь хувьд шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд манай хоёр байгууллага шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалахын төлөө хамтран ажиллах шаардлагатай байгаа” гэсэн юм.

ds

Мөн тэрбээр саяхан хийгдсэн давж заалдах болон анхан шатны бүх шүүхийн шүүгчийн томилгоотой холбогдсон асуудлыг хөндөж, энэ талаар эрх ашиг нь хөндөгдсөн гэх асуудлаар олон хуульч тус холбоонд хандаад байгаа талаар танилцуулав. Уулзалтын төгсгөлд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн ажилд амжилт хүсч, шүүгчийн хараат бусаар ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхи зүтгэл гаргаж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

ghds

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шүүгчдийг олон түмнээр хэлэлцүүлж сонгож байгаа нь шинэчлэлийн нэг л дээ. шүүхийн шинэчлэлийг эдгээр хүмүүс газар дээр нь хэрэгжүүлнэ. амьдрал дээр зарим шүүгчид шударга байж чадахгуй бн цаг уур орчны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан ёс зүйгүй нэгэн эмэгтэйг хамт олон нь удирдах ажилд тэнцэхгүй гэж үзээд ажилд нь муу үнэлгээ өгөөд захирлын ажлаас өөрчлөх хүсэлтээ гаргаж энэ хүсэлтийг нь удирдлага нь хүлээн авч ажлаас нь өөрчилсөн гэтэл уг эмэгтэй шүүхдээд өөрийн талд шийдвэр гаргуулаад ажилдаа орох болсон байх юм,гэтэл одоо ажиллагсадын 80 гаруй хувь нь энэ хүнээр удирдуулахгуй гээд гарын үсгээ зураад бн. ажлаас нь халсан зөв шийдвэрийг захиргааны хэргийн шүүх яагаад хүчингүй болгож ажлаас халсан дарга буруутан болов,арай энэ эмэгтэйн өмгөөлөгч шүүгчтэй нь тохиролцоод байдаг юм биш байгаа түүнээс биш энэ эмэгтэй ёс зүйн хувьд яагаад ч захиралд тэнцэхгүй ,
2014-01-03
зараа:
ингэж манжлахаа боль л доо.эрх мэдэл албан тушаалаа худалдаад сурчихсан этгээдийг гаргачихаад ичих ч үгүй манжилж суух юм. чи шударга бус байна шүү.
2014-01-03
yyyyyyyyyyyyy:
boliochee,aimshigiin avilgach,aashnii zagalmailsan eh zailuulii toriin nud sohorchee
2014-01-03
зочин:
...энэ арай хэтэрч байна шүү, элбэгдоржоо? гар, гарынхаа дор бөмбөрдөг хүмүүсийг дандаа хамгаалалтын байдалд орууллаа. юун төр засаг, шүүхээс эхлээд төр, захиргааны байгууллага, цагдаа ,гал команд бүгдийг нь энэ элбэгдорж гэдэг нөхөр доромжиллоо. одоо болиочээ хажууд энэ алтанхуяг гэж нөхөр байна уу? үгүй юу, мөдхөн бие муудлаа гэсэн шалтгаанаар оргон зайлна бид яах вэ, яагаад ийм тэнэг новшнуудын гарт орчих воо....
2014-01-03
зочин:
ерөнхийлөгчөө болиоч өөр чадалтай зөндөө хүн байгаа ш дээ. нэг л учир байна даа албан тушаал өгөхийг бодвол.сайхан залуучуудыг сургаад ажиллуулаад авахгүй дээ эрх мэдэлтэнд долигносон нь дээшээ явах юм даа. ухаалаг төр биш ээ
2014-01-03
зочин:
ерөнхийлөгчөө болиоч өөр чадалтай зөндөө хүн байгаа ш дээ. нэг л учир байна даа албан тушаал өгөхийг бодвол.сайхан залуучуудыг сургаад ажиллуулаад авахгүй дээ эрх мэдэлтэнд долигносон нь дээшээ явах юм даа. ухаалаг төр биш ээ
2014-01-03
shd.n irgen chumgee:
muuhai abilgach.hugshin zunug.abgai.ulsin hemjeend uunees arai deer hun oldohgui bn uu.muuhun 60 garsan zunusun chabgants.
2014-01-03
чека :
энэ авгай ч дээ,амьдралаас тасархай хүн байна лээ,төр түмэн нүдтэй гэсэн яасан бэ
2014-01-02
zochin:
aash muutai yaravgar avgai.
2014-01-02