Төгрөг дахин“сульдаж” эхэллээ
Ноён “ногоон”-ы ханшийг цаашид ч суларна гэж байсан зарим эдийн засагчдын таамаглал биелэлээ олсонгүй. Өнгөрсөн сарын эхнээс буурч, 1640 төгрөгт хүрсэн ам.доллар сарын сүүлчээс эргээд өсч, өдгөө 1700 төгрөгт хүрээд байна. Угаасаа ч манайд орж ирэх гадаад валютын урсгал болон тэмдэглэлт баяр, улирлын чанартай гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэж хэлбэлздэг ам.долларыг урьдчилан яв цав таамаглана гэвэл бэрх юм.
6
6
Ам.долларын урсгал сайжрах уу
Сарын өмнөөс буурч байсан ноён ам.долларыг самурай бонд арилжсантай холбон тайлбарлаж байв. Тэгвэл өнөөг хүртэл манайд самурай бондын мөнгө орж ирээгүй байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Самурай бондын эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногоос орж ирнэ. Энэ мөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна” гэдгээ 12 дугаар сарын 31-нд хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Японы талаас бондын эхний ээлжийг буюу 30 тэрбум иен /290 орчим сая ам.доллар/ тус улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан тухай мэдээллийг гаргасан билээ. Манай улсын хувьд нийтдээ 600 орчим сая ам.доллартай тэнцэх “самурай” бондыг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бондын арилжаа бүрэн гүйцэд болоход дахиад 300 орчим сая ам.доллартай тэнцэх “самурай” бонд арилжаалагдах ёстой юм. Энэхүү арилжаа хэзээ, хэрхэн явагдах нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан салбарын сайдынх нь хэлсэнчилэн эхний ээлжийн мөнгө тун удахгүй Хөгжлийн банкны дансанд орох бололтой.
6
Түүнчлэн ам.долларын бас нэгэн эх үүсвэр болох Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ оны эхний хагас жилд багтаан шийднэ гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.
7
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд өсч эхэллээ
Тэгвэл шинэ жилийн баяр ойртохтой зэрэгцээд савлаж эхэлсэн ам.долларыг сар хүрэхгүй хугацааны дараа болох “цагаан сараар яах бол” гэх айдас өнөөдөр иргэдийг түгшээгээд эхэлчихсэн. Ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд гадаад валютын савалгаа иргэн бүрийн нуруун дээр ачаа болж, хэтэвчийг нь тэмтэрч байна. Жилийн өмнөх ам.долларын ханш 1390 төгрөг байх үетэй харьцуулахад өнөөдөр цай, будаа, элсэн чихэр, өндөг, ургамалын тосноос эхлээд л гадна, дотны гэлтгүй бүх л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа дунджаар 20 орчим хувиар өссөн.
7
Мөн сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байсан махны үнэ оны өмнөөс өсөөд эхэлсэн бол сая шинэ он гарангуут гурилын үйлдвэрүүд эхнээсээ үнээ нэмлээ. Цаашдаа ам.доллар энэ мэтчилэн савлаад байвал бусад бараа бүтээгдэхүүний үнэ ахиад өсөхгүй гэх баталгаа алга байна.
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ