Оны шилдэг эрэгтэйг тодруулна
Шинэ оны босгон дээр бүх салбарууд шилдэг, тэргүүнүүдээ шалгаруулан шагнасан. Харин энэ сарын 21-ний өдөр “Оны шилдэг эрэгтэй”-г шалгаруулан олон нийтэд зарлахаар болжээ.
Энэхүү үйл ажиллагааг шинээр хэвлэгдэн гарч буй “Жинхэнэ эрчүүдийн сэтгүүл”-ээс зохион байгуулж байгаа ба “MAN AWARDS-2013”оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааг хийх юм байна.
Нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэй тодруулах аж. Одоогоор салбар бүрт таван нэр дэвшигчийг тодруулаад байгаа бөгөөд олон нийтийн саналыг www.facebook.com/erchuudiinsetguul цахим хаягаар авч эхлээд байгаа юм байна. Оны шилдэг эрэгтэйд “MAN AWARDS-2013” цом, батламж олгох аж.
ааааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ