Энэ оны анхны барилдаан маргааш болно
МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдаануудын нэг “Талх чихэр” ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр”-ын барилдаан маргааш болно.
Ес дэх жилдээ болж буй уг барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийт 256 хүчтэн зодоглоно. “Талх чихэр” компанийн 30 жилийн ой энэ онд тохиож буй тул зохион байгуулагчдын зүгээс барилдааны бай шагнал, зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
“Хэвийн боовны баяр”-ын барилдаан шинэ оны хамгийн эхний болон сар шинийн өмнөх томоохон сорилго барилдаан болдгоороо онцлогтой. Бөхийн барилдаан 14.00 цагт эхэлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ