Шатар сонирхогчдын аварга 12-нд тодорно

img

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно.

УИХ-ын даргын ивээл дор болох энэ удаагийн улсын аваргын тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох аж. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний шатнаас шалгарсан эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөх юм байна.

 ээээээ

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ