“Хаврын баярын гайхамшигт аялгуу” эгшиглэнэ
ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан, тус театрын хамт олон БНХАУ-ын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ сарын 8-нд хийхээр болжээ.
Тус тоглолтыг ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, симфони найрал хөгжимчдөөс гадна хөгжимчин СТА Ц.Мөнхболд, Ч.Мөнх-Эрдэнэ нар гоцлон хөгжимдөх аж.
“Хаврын баярын гайхамшигт аялгуу”-д дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшиж, сэтгэлд хүрсэн аялгуунуудыг тоглох аж. Тоглолтод Монголын сор болсон бүтээлүүд болох З.Хангалын “Салхит шувуу”, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим, Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Ж.Чулуун “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс, дэлхийн шилдэг бүтээл болох И.Валдьтефулын “Скэйтерс вальс”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Г.Свиридовын “Метель” цувралын вальс, И.Штраусын “Радецкий марш”, Хятадын хөгжмийн зохиолчдын Эрда “Симфони сюит”, Ли Шисян “Симфони найруулга”, Лиан Шанбо “Хос эрвээхий” ятга хөгжмийн гоцлол зэрэг бүтээл эгшиглэх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ