УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Тодруулбал, тус хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн гэнэ.
Нохой сургасны үр дүн гарч, нууцаар хар тамхи борлуулдаг, хар тамхичдыг цуглуулан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулдаг нэгэн газарт шалгалт хийсэн байна. Энэ үеэр тэндээс мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” хурааж авчээ.
Б.Одон
Уншиж байна |