Есөн хатны түүх тайзнаа дахин амилна

img

ҮДБЭЧ-ын тайзнаа өнгөрөгч онд амилж, “Гоо марал” цомын эзэн болсон 2013 оны бүжгийн урлагийн шилдэг “Монголын их хатадын туульс” түүхэн бүжгэн жүжиг дахин тоглогдох нь.

Энэхүү бүтээл нь Монголын 700 гаруй жилийн түүхэнд амьдарч байсан агуу хатадын ялалт, ялагдал, баяр гунигийг зөвхөн бүжгийн хэлээр илэрхийлснээрээ онцлог билээ. “Монголын их хатадын туульс”-д Монголын түүхийн үлдсэн хатадаас үйл хэрэг, хатан ухаанаараа онцгойрсон домог түүхийн Гоо Марал, Алунгоо, Өүлэн эх, Бөртэ, Дөргэнэ, Сорхагтани, Чимбай, Самар, Мандухай хэмээх есөн хатны амьдралыг онцлон харуулсан билээ.

Тус уран бүтээлийг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ҮДБЭЧ-ын тайзнаа дахин амилуулж, үзэгчдэд хүргэх гэж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ