Генерал Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял оноолоо
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өчигдөр болсон. Шүүх хуралдаанаар албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган генерал Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, M.Сэргэлэнбаатарт 5.1, н.Бямбаноровт 7.1 жилийн ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгасан юм. Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар энэ хэргийг шалгаж эхэлснээр уг хэрэг нийтэд ил болсон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ