Д.Болдбаатар 86 дугаар байрт хурдалжээ

img

“Дакар ралли-2014”-ийн хоёр дахь өдрийн гараа Аргентин улсын Сан Луйс мужаас Сан Рафаэль хүртэл 359 км замд уралджээ.

Эх орноо төлөөлөн уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар 5:29:04 цагийн амжилтаар 86 дугаар байрт шалгарсан бол Х.Батболд 147, ОУХМ Н.Лхамаа 152 дугаарт байрт орж ирсэн байна. Энэ өдрийн уралдааны мотоциклийн төрөлд 173 тамирчин өрсөлджээ.

Харин хоёр дахь өдрийн уралдаанд Их Британийн тамирчин Сандерлэнд 3:42:10 цагийн амжилтаар түрүүлжээ. Чилийн тамирчин Сонтардо Лопес хоёрдугаарт, эхний гарааны ялагч Испанийн Барреда Борт гуравдугаар байрт шалгарчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ