
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу “Буянт-Ухаа” спортын ордонд 08-нд эхэлж 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болох бол багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд өрсөлдөнө.
Ингэхдээ жингийн барилдаанууд нэгдүгээр сарын 8, 9-нд болж, багийн тэмцээн сүүлийн өдөр буюу 10-нд болно. Нээлтийн ажиллагаа 8-нд 15.00 цагаас эхлэх ба нээлтийн ёслолд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, албаны хүмүүс оролцох аж. Улсын аваргын жин тус бүрт түрүүлсэн тамирчныг Монголын жүдо бөхийн холбооноос зардлыг хариуцан Олон улсын Жүдо бөхийн холбооны гранпри тэмцээнд оролцуулах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ