Үндсэн хуулийн Цэц хуралдана
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж өргөдөл ирүүлжээ. Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан энэ сарын 15-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ