Жолооны ард суухдаа ямар эм ууж болохгүй вэ?

img

Автомашин жолоодох үедээ эм хэрэглэх шаардлага гарвал тухайн эм ямар үйлчилгээтэй болохыг анхаарах хэрэгтэй. Учир нь зарим эм өвчнийг намдааж, тайвшруулах үүрэгтэй. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, дагалдах үйлчлэл үзүүлдэг. Ийм эмийг машин барихаасаа өмнө уувал зам тээврийн осол аваар гаргах магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс жолоо барьдаг хэн боловч эм уухдаа зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе. Нэгд: Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэглэсний дараа "тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар" гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг. Хоёрт: Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурьдсан байвал түүнийг уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр. Гуравт: Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозойрох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг юм. Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.өнөө үед ходоодны шархлаа түүний амсарын улайлтаар хүн болгон л өвддөг болсон байна.тиймээс яаж хүчтэй антибиотек хэрэглэхгүйгээр амархан эдгэх боломж байдаг талаар зөвлөх гэсэн юм.миний хувьд Солонгос улсад амьдарч байх үедээ 1997 онд ходоодны арын хана шархтай гэсэн онош тавигдаж,шулуун гэдсээр цус алдаж шокын байдалтай эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байсан юм.Удахгүй Монголдоо ирж ардын уламжлалт аргаар цусаа төлжүүлж,улмаар ходоодны шархнаасаа ч салсан ба өдий хүртэл ганц ч удаа ямар нэгэн байдлаар өвдөөгүй харин ч жин нэмэж хэвийн хэмжээнд хүрсэн.Харин та бүхэнд хэрэгтэй гэж үзвэл тэр жорыг хийж зааж өгч болно.доорхи утсаар холбоо бариарай.96674654
2011-12-05