“Цодгор хүү”-г шалгаруулжээ

img

“Цодгор хүү-2014” өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 10-11 насны ангилал өчигдөр болж өндөрлөлөө. “Урамтай шатар” холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээний хөвгүүдийн ангилалд “Зууны шатар” клубын тамирчин Ц.Ашид нэгдүгээр байрт шалгарсан бол Г.Амартүвшин, Ц.Тэнгис нар удаах байруудад оржээ. Харин Л.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Д.Батсүрэн,  Ц.Өнө-Амгаланмөрөн, Б.Амин-Эрдэнэ нар шагналт байрт шалгарчээ. Харин охидын ангилалд Б.Цолмон, Б.Удвал, Б.Дэлгэрмаа нар эхний гурван байрыг эзэлсэн бол Э.Удвал, А.Энхцолмон, Б.Ариунхишиг, Э.Ану-дарь, Б.Долгормаа нарын өсвөрийн шатарчин удаах байруудад орсон байна.

 Харин удахгүй хот, хөдөөгийн шатарчдын өргөн хүрээг хамран зохион байгуулагддаг шатрын спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2014” тэмцээн болох аж.

Б.Буд

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ