Авлига авсан цагдаа нарын ялыг хэвээр үлдээв

img

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Раднаабазар, Ж.Оюунчимэг нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ж.Оюунчимэг нь Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн тусгай үүргийн цагдаа, ахлах ахлагч У.Раднаабазар, мөн хэлтсийн цагдаа, ахлах ахлагч  Б.Батбаяр, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 1 дүгээр хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч, ахлах дэслэгч Г.Ууганбаяр, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Д.Энхбаатар, эргүүлийн цагдаа Б.Төгсбаяр нартай урьдчилан үгсэн тохирсны дагуу хяналт шалгалт явуулах нэрээр их хэмжээний хуш модны цайруулсан самрыг ачааны вагонд ачиж байгааг илрүүлэн улмаар Х.Амартүвшингээс 40 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлджээ. Дээрх мөнгөнөөс Ж.Оюунчимэг 13 сая 500 мянга, У.Раднаабазар 10 сая, Б.Батбаяр 6 сая 500 мянга, Г.Ууганбаяр 3 сая, Д.Энхбаатар, Б.Төгсбаяр нар 3 сая 500 мянган төгрөгийг тус тус хувааж авсан байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх уг хэргийг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ж.Оюунчимэгт 5 жил 1 сар, У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 5 жил 1 хоног,  Г.Ууганбаярт 3 жил 6 сар, Д.Энхбаатар, Б.Төгсбаяр нарт 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулжээ. Нийслэлийн шүүх мөн хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэдээч :
монголд хууль дүрэм шудрага ёсоор үүлчилдэг бол зөв л шийдвэр гарах байх ,энэ нөхдүүд чинь монголчуудаас бол байгаа боломж хэмжээгээр нь дарамталж мөнгө авчил байгаа шүүдээ танил тал дарга нараасаа бол юуч авч чадахгүй шудрага дүр гаргадаг энэ нөхдүүдийг үнэн мөнөөр нь шудрага шүүхэл хэрэгтэй
2014-01-09
zochin:
terbumaar idej uusan toriin hulgaachuudyg yaaj cadahgui baij. naad tsagdaa naryn zarim tsever helmegdel bolsonyg hymyys medej baigaa shtee.
2014-01-09
zochin:
yahawdee odoo tsagt hen ch tiim mungunuus tatgalzahgvi shd hdn yadarsan irgdee shin*lj bhaar deedsvvdee ingej shalgaj baridag boloosoi uch duchnuun sayaar idsenxvn bna tsaaguur chini aan!!!!"
2014-01-08
jinhneesee irgen:
ene tsagdaa nar hahuuli awchaad tvvniigee zow yum hiisen meteer site.aar dvvren commet uldeeh yum aa. hiih ajilgui bdgiim bh daa. site uhaal uuj bhiin.
2014-01-08
bas irgen:
harin tim tsalinga nemeech oorosdo ilv l idchihed yadarsan heden arda l shvvj chadna l da hood on honoj bga bidnes awhulad iim mongo ogwol awna
2014-01-08
bas irgen:
harin tim tsalinga nemeech oorosdo ilv l idchihed yadarsan heden arda l shvvj chadna l da hood on honoj bga bidnes awhulad iim mongo ogwol awna
2014-01-08
irgen:
avilga avch bgaa alban tu*ltnuudaa chadahgui bj tsalin bag heden tsahdaa nariig yah n ve......tiim surhii yum bol tsalingiine nemeed ugchihvul yu gej iim yum boloh ve.......yamarch hund tiim mungu ugvul avchil taaraa........ajiltai bsan ed nariin buruu bush shuudee naiz naraa
2014-01-08