Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал хойшиллоо

img

 

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутгагдсан "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан боловч энэ сарын 20-ныг хүртэл хойшилжээ.

Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар хурал хойшлогдсон байна.

5

Б.Буд 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэдээч :
энэ нөхөр эрхээ мэддэг хуулиа мэддэггүйл хүн байна шүүдээ.
2014-01-09