Их найрагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

img

Монголын Зохиолчдын Эвлэлийн жилийн 85 жилийн ойн өдөр маргааш тохионо. Мөн энэ сарын 25-нд “Болор цом” яруу найргийн наадам болохтой холбогдуулан МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ы

Өнгөрсөн 20 дугаар зуунд Монгол зохиолчдын эвлэл нь монголчуудын оюун санааны томоохон төв болон төлөвшиж үндэсний шилдэг сэхээтнүүдийг эгнээндээ багтааж ирсэн  түүхтэй. Энэ хугацаанд 800 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэж, 21 аймагт салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнгөрөгч оны 11 дүгээр сард 22 дахь салбараа АНУ-д байгуулжээ. МЗЭ ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа энэ үеэр “Манай улсын ууган төрийн бус байгууллагуудын нэг болох МЗЭ нь энэ жил 85 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийг тунхаглан зарласан өнөө цагийг бий болгоход ч МЗЭ-ийн гишүүдийн үүрэг оролцоо, бүтээл туурвил багагүй хувь нэмрээ оруулсан” хэмээн онцолсон.

 ыб

85 жилийн ойн хүрээнд маргааш 10.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх бөгөөд 12.00 цагт Уран зургийн галерейд “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнг нээх юм байна.

 бб

Ойн хүрээнд дараах ажлуудыг төлөвлөсөн байна.

1.МЗЭ-ийн 85 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн өвийг цэгцлэх, үзэсгэлэн нээх. 2.МЗЭ-ийн вэб сайтыг шинэчлэн, орчин үеийн уран зохиолын байгууллагын шаардлагад нийцүүлэн ажиллуулж эхлэх. 3.МЗЭ-ийн ордон дээр эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээ зохион байгуулахад зориулсан танхим нээх. 4. “Үндэсний уран зохиол” сэтгүүлийн эхний дугаарыг гаргах. Уг сэтгүүлийг нийтлэлийн бодлогын хувьд шинэлэг байдалтайгаар, нийт монгол туургатан зохиолчдын бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэхэд чиглүүлэн тогтмол хэвлэх. 5. “Уншигч-зохиолчдын теле уулзалт” –ын эхлүүлэн эхний дугаарыг үзэгчиддээ хүргэх. Цаашид сар бүхэн  зохион байгуулж хэвшүүлэх.

ч Түүнээс гадна МЗЭ нь зөвхөн ойн баярын хүрээгээр хязгаарлахгүйгээр 2013-2017 онд хэрэгжүүлэх “Уламжлал-шинэчлэл” хөтөлбөрөө бодит ажил болгон хийж гүйцэтгэнэ. Уг хөтөлбөрөөс энэ онд хийх ажлууд төлөвлөгдсөн байгаа бөгөөд тухайлбал, шинэ номын үзэсгэлэн худалдаа гаргах, уран зохиолын төрөлжсөн номын дэлгүүр нээх, залуу зохиолчдод зориулсан “Нээлттэй халганы өдрүүд”-ийг шинэчлэн зохион байгуулах, Д.Нацагдоржийн музейг сэргээн ажиллуулах зэрэг тодорхой зүйлүүдийг ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.

 ы

Ойн баярын арга хэмжээнээс гадна МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг  “Болор цом” их наадам 31 дахь жилдээ зохиогдох юм. Энэ жил оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Өвөрхангай аймгийг сонгосны учир Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн төрсөн нутаг, мэндэлсний 81 насны ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна.

б

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил “Болор цом 30” наадам Улаанбаатар хотноо болж яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ түрүүлж байсан бол түүний өмнөх жил Архангай аймагт болж яруу найрагч Д.Болдхуяг цомын эзнээр тодорч байсан юм.

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

munhuu:
ohin bayriin mending hurgey ee, buh zohiolch erode ten sudlaachiddaa
2014-01-09
çî÷èí:
îäîîãèéí "íýðòýé" ÿðóó íàéðàã÷èä õ¿í îéëãîõûí àðãàã¿é áàëàé þì áè÷÷èõýýä òýð¿¿ãýýðýý ë óðàëääàã þì áèø ¿¿.
2014-01-08