“Болор цом-31”-ийн хишигт найрагч хэн бэ
Жилд ганцхан удаа болдгоороо ч тэр үү ямар ч атугай яруу найрагт хорхойтой түмний тэсэн ядан хүлээдэг “Болор цом”-ын талаар сайн, муу аль алиныг нь л ярьцгаадаг. Энэхүү хүндтэй наадмыг санаачлагч, тус тэмцээний тэргүүн шагналын салхийг анх хагалсан хүн бол яруу найрагч Д.Пүрэвдорж билээ. Д.Пүрэвдорж гуайн цом хүртсэн “Хүн төрөлхтөнд өргөх үг” хэмээх энэхүү шүлэг нь энх тайвны сэдэвтэй, гүн ухааных билээ. Энэ цагаас хойш яруу найрагчид "Болор цом"-ын төлөө онгодоо дууддаг болсоор хэдийнэ хагас жарныг элээжээ. МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно.
ы
Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. Болор цом наадмын түүхийг сөхөж үзвэл, Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” /1983 оны Болор цом” наадмын тэргүүн шүлгээр шалгарч байсан. Д.Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд” /1984 онд/, Б.Лхагвасүрэн “Шагнал” шүлгээр /1985 онд/“, Т.Очирхүү “Чулууны магтаал” шүлгээр /1986 онд /, П.Бадарч “Тэмээ” 1987 онд/, Т.Галсан “Жирмийн сүлжээ хэмээх дөрвөн мөртийн цомирлогоос /1988 онд/, Ц.Чимэддорж “ Малчин” /1989 онд/, Б.Ичинхорлоо “Тэнгэр” /1990 онд/, Б.Ичиххорлоо “Эх нутаг” /1991/, Б.Лхагвасүрэн “Хил дээр бичсэн шүлэг”, “ /1992/, Д.Цоодол/ ”Миний муусайн найз нар” /1993/, Ц.Хулан “Ганцхан ээждээ унших шүлэг” /1994/, Б.Доржпалам “Хөөрлийн шүлэг” 1995 он/, Д.Төрбат “Ижий” /1996/, Д.Цоодол “Хуучин дэр модны дууль” 1997/, Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад би баян байсан” /1998/, Ц.Чимэддорж “Элсэн тасархай” /1999 он/, Г.Мөнхцэцэг “\Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг” /2000 он/, Ц.Бавуудорж “Хүрэл чоно”-2001 он/, А.Эрдэнэ-Очир “Зам”/2002/, Д.Урианхай “Шөнийн онгоц” /2003/, Ж.Баяржаргал “Арга билгийн ертөнц”, 2004/, Ж.Мөнхбат “Бурхан хүсэл”, 2005, Б.Галсансүх “Англи хэлэнд итгэж зориулав/2006/, Ш.Лхамноржмаа “Газрын үг” /2007/ Л.Хасар “Бурхан уйлж байна/2008/ , Ц.Хулан “Би цагаан дарь эх” 2010он/, Болдхуяг “Монгол хэл 2012, Н.Гантулга “ Уулсын сэтгэлгээний тэлэлт шүлгээрээ 2013 онд тус тус энэхүү хүндтэй наадмын эзэн болж байжээ. “Болор цом”-31 наадмын хишигт найрагчаар хэн гэдэг азтай аавын хүү, ээжийн охин тодрох бол хэмээн “оньсого” тааж эхэллээ.
ы
Энэхүү тааварт Лхамсүрэнжавын Ганзул, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нар нэлээн дээгүүр давхиж байна. Монголын яруу найрагт уянгатай найрагч хэмээн өргөмжлөгдсөн Л.Ганзулыг шүлгийн хорхойтнууд андахгүй ээ.Тэрбээр яруу найргийн том, бага 20 гаруй наадмын тэргүүн байрын шагналтай. Хойд бүсийн “Болор цом”-ын хошой тэргүүн, Эрээн цавын гэж алдаршсан их найрагч Д.Нямсүрэн гуайн нэрэмжит “Хөх мөнх зөн” шагналт гээд хүний гуншин үргэлжилнэ.
чё
Ганзул хэмээх бие нь жижиг ч бэлчээр нь том энэ залуу 1999 оноос хойш “Болор цом”-д шүлгээ сойж байгаа. Дунд нь хоёр өнжсөн гэж бодохоор энэ жил 13 дахь жилдээ “зодоглох” гэж байна. Олон хавар нэгэнтээ гэдэг болохоор энэ жил юм дуулгана хэмээн мэргэжил нэгтнүүд нь чих тавин хүлээнэ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар өөрийгөө цар их яруу найрагч гэж тодорхойлдог нь оргүй хоосон зүйл биш аж.
б
Ц.Эрдэнэбаатарын багш Б.Лхагвасүрэн,Ш.Дулмаа зэрэг “акул”-ууд. Багшийн эрдэм шавьдаа гэдэг болохоор багшийнхаа эрдмийг өвлөсөн болохоор өөрийгөө тэгж тодорхойлсон биз. О.Цэнд-Аюушийг хүмүүс “Болор цом”-ын эзэн Ц.Бавуудоржтой андуурдаг. Аргагүй л нэг зүсний “адуу” даа. Тэр жил “Болор цом”-д Л.Хасартай үзүүр түрүүнд үлдэж баахан хайнцаж шуугиан тарьж билээ. Өнгөрсөн жил “Тусгаар тогтнол” наадмын эзэн болчихсон өсөх ирээдүйтэй найрагч гэж байгаа. Түүнийг “Болор цом”-ын эзэн болно хэмээн мурийцах хүн олон. Олны үг ортой гэдэг болохоор гурван найрагчийн хэн нэг нь цомын эзэн болоход гайхах зүйл алга.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ