Ч.Пэрэнлэй: Бид буудайгаар дутах биш харин ч илүүчилж чадна

img

  Монгол Улс гаднаас 100 мянган тонн улаанбуудайг хоёр дахь удаагаа импортлохоор шийдвэр гаргагчид ярьж байна. Газар тариалангийн уналтын үе буюу 2007 онд буудай импортолж байсан түүх бидэнд бий. Харин жилдээ 370 мянган тонн буудай хурааж байгаа өнөө цагт бусдад хөрөнгө оруулалт хийж, буудай авна гэдэг оновчтой сонголт биш. Харин ч дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш нь экспортлох хүчин чадал манайд буйг тариаланчид хэлдэг. Ургац хураалтын үед агуулах сав олдохгүй арвин их байсан ч өнөөдөр буудайны хомсдолд орсныг жирийн бид тайлбарлахад хэцүү. Нөөц бүрдүүлж чадаагүйг буруутгахаас цааш хэтрэхгүй. Харин энэ бүхэнд Монголын тариаланчдын холбоо ямар байр суурьтай байгааг сонирхож, Ерөнхийлөгч Ч.Пэрэнлэйтэй уулзаж ярилцлаа.  

-100 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортлох тухай яригдаж эхэллээ. Манайд буудай авах зайлшгүй шаардлага бий юу?

-Буудай оруулж ирэх, үгүй нь чухал асуудал биш. Харин цаана нь үүсэх хор уршиг, ямар сөрөг нөлөө гарахыг тооцоолох хэрэгтэй. Заавал 100 мянган тонн буудайгаар нөөц бүрдүүлэх шаардлага байна уу гэдгийг эргэж харах ёстой. Энэ жил гурилын үйлдвэрүүд 240-өөд мянган тонн буудай авсан. Хуучин буудайны үлдэгдэл 40 гаруй мянган тонн байсан. Ингээд тооцохоор манайд  280-аад мянган тонн гурил бий. 280 мянган тонн буудай гэдэг бол нэг жилийн хэрэгцээ. Энэ хэрэгцээнээс тооцож үзвэл заавал 100 мянган тонн байх албагүй. Бидний тооцоогоор 100 мянга биш 20, 30 мянган тонн будаа дутна. Тиймээс 100 мянга биш бага хэмжээний будааг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэхэд буруудах зүйлгүй.

Нөгөө талаар заавал буудай оруулж ирэх гэж байгаа бол хугацааг харах  хэрэгтэй. Зургаадугаар сарын нэгэн гэдэг бол хаврын тариалалттай давхацна. Гэрээ хэлэлцээр хийж, буудайгаа оруулж ирэх гэсээр байтал зургаан сар хүрнэ. Ингэхээр тариаланчдад тээнэгэлзээ төрж, тарих талбай багасч, жил бүр импортын буудайнд найддаг болчих вий гэсэн болгоомжлол төрнө. Үнэхээр буудай оруулж ирэх гэж байгаа бол тодорхой хувьд нь үрийн будаа авах хэрэгтэй. Бид сүүлийн 3-4 жил үрээ шинэчлээгүй. Будаа жижиг, цавуулаг муу байгаа нь үрээс хамааралтай.  Тиймээс 15-20 мянган тонныг нь үрийн будаагаар оруулж ирвэл газар тариалангийн үйлдвэрлэлд сайнаар нөлөөлнө.

 

-Та бол буудай оруулж ирэхийг буруу гэхгүй байгаа юм байна. Тэгвэл шууд бэлэн бүтээгдэхүүн нэг үгээр хэлбэл гурил оруулж ирвэл яадаг юм бол?

-Надад бас ийм санал байгаа. Энэ бол газар тариалангийн үйлдвэрлэлд нөлөөлөхгүй байх арга. Манай тариаланчид будаа импортлохын эсрэг байдаг. Гэтэл өнөөдөр тариа тарьдаг нь 40 мянга, гурил иддэг нь 2.9 сая хүн байна. Тэгэхээр олны эрх ашгийг бодох хэрэгтэй. Ер нь бол улс төрийн намууд биенээсээ буруу зөвийг хайж байгаа нь сонин биш. Эцсийн дүгнэлт нь газар тариалангийн салбарт бодлого алдагдсанаас ийм байдалд хүрсэн. Бидэнд 77000 тонн будаа хурааж байсан үе бий. Гэтэл 2008 оноос “Атар III” аян эхэлж 370-480 мянган тонн будаа авсан. Тэгээд борлуулалт хүндэрч эхэлсэн. Энэ бүхэн гурилын үнийг олон жил барьсантай шууд холбоотой. 2013 онд яамны мэдээгээр 70, 80 мянган га-д рапс тариалсан гэдэг. Үнэн чанартаа равсыг 100-аад мянган га-д тарьсан. Борлуулалт сайтай, үнэтэй бүтээгдэхүүнийг тарих нь зүйн хэрэг биз дээ.

 

-“Атар III” аян үр дүнгээ чамлахааргүй өгсөн гэж үздэг. Тэгвэл аян дуусаад газар тариаланг зөнд нь орхисон уу? Тухайлбал өнөөдөр буудайн нөөцгүй болсон нь энэ Засгийн газрын тэр дундаа Х.Баттулга сайдын буруу гэх хандлага байгаа?

-Энэ Засгийн газрын үед үүссэн асуудал биш. Өмнөх Засгийн газраас улбаатай хүндрэл. 2011, 2012 оноос эхлээд будаагаа борлуулж чадахаа больсон. Будааны борлуулалтад анхаарах биш нөөцөд авч байгаа нэрээр хий дэмий зүйл хийсэн. 300 мянгаар авсан будаагаа 250, 280 мянгаар өгч, зөвхөн гурилынхныг дэмжсэн. Ингэхдээ дандаа зээлээр өгч, маш их өр авлага үүсгэсэн. Дээр нь техникийн хангамж сайжирч байтал ОХУ-аас 10 сая ам.долларын техник оруулж ирээд тариаланчдыг хүүний зөрүүд байдгаа өгөхөд хүргэсэн. Ингээд техникийн шинэчлэл зогссон. Гэтэл энэ Засгийн газар өмнө гарсан алдааг засахгүйгээр, зөвхөн гурилын үнийг барина гээд явсан. Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад байх шаардлага байхгүй.

 

-Монгол Улс буудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг гэдэг. Гэтэл салбарын сайд хэзээ ч хангаж байгаагүй гэж ярьсан. Аль нь үнэн бодит мэдээлэл вэ?

-Тоог янз бүрээр ярьдаг. Хангаагүй байтлаа импортын гурил орж ирэхээ больсон уу. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нь 200 мянган тонн будаа байгаад байдаг. Ургац хураах үед сав дүүрчихсэн, гурилынхан будаагаа авахгүй, үтрэм дээр будаа хураалттай байхад хангаагүй гэж хэн хэлээд байгаа юм. Бид хэрэгцээгээ 100 хувь хангах нь битгий хэл илүүчилж чадна. Өмнөх Засгийн газар 100 мянган тонн будааг урагш нь гаргана гэж бараг хоёр жил ярьсан. Сав шуудай, амыг нь оёдог машин, савлагч зэргээр ямар их зардал гаргалаа. Тэгээд нэг ч тонн буудай гаргаагүй шдээ. Тэр үед 100 мянган тонн буудайг Хятад руу гаргасан бол өнөөдөр бүх зүйл хэвийн, тариаланчид рапс биш будаагаа тарих байсан.

 

-Тэгэхээр манайх улаанбуудайг импортлох биш экспортлох ёстой байх нь?

-Тийм ээ. Оруулж ирэх биш гадагш нь гаргах хэрэгтэй. Хэрэгцээгээ 100 хувь хангаад, экспортлох боломж бидэнд бий. “Атар III” аяны өмнө 300 гаруй мянган га талбайтай байсан. Харин өнөөдөр нэг дахин нэмэгдэж, 600-700 мянган га-д тариалалт хийж байна. Техник ч сайжирсан. Уринш хийдэг болсон, цаг агаарын дулаарал ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Гэтэл Засгийн газар дандаа тооны хойноос хөөцөлдөж, ард түмнийг хуурдаг.

 

-Тариаланчдыг гурилын үйлдвэрүүдэд үнэрхдэг гэдэг. Тэр нь гурилын үнэ өсөх нэг шалтгаан болдог байх?

-Тариаланч, гурилын үйлдвэр хоёрын хооронд төр хэтэрхий их оролцсоноос ийм болсон. Төр оролцож, үнэ тогтоодгоос бүх асуудал үүссэн. Түүнээс гурил үйлдвэрлэгч, тариаланч хоёр хоорондоо хонь чоно биш.

 

-Буудайн нөөцгүй байгаа нь тариаланчид будаагаа өндөр үнээр урагш нь гаргасантай холбоотой гэх хардлага бий. Үнэхээр буудайгаа урагш нь гаргасан юм болов уу?

-Тийм зүйл байхгүй. Үтрэм дээр байгаа тэжээлийн будааг спиртийнхэн 300-350 мянган төгрөгөөр бүгдийг нь авсан. Тэр битгий хэл үнэ хүрч байгаа учраас тариаланчид үрээ хүртэл зарж байгаа. Хавар тариалалт эхлэхэд үр дутагдана. Үрийг хүртэл сонирхсон гурил, спиртийнхэн зөндөө байна.

5

В.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
тариаланг пэрэнлэй шиг мэдэхгүй байж, ажил хийж яваа хүнд алдаа гардаг юм. үгийг нь сонсох хэрэгтэй.
2014-04-23
зочин:
"хамгийн ойрын хүн хамгийн том дайсан болдог"гэгчээр, овгийг нь хүртэл сайн мэдээд... аягүй бол долгинож явсан хүний нэг дээ зайлуул. хүнийг муу хэлж сэтгэлээ онгойлго доо. атаархагч хийх ажилгүй, завтай хүн гуай
2014-04-23
irgen‘:
maniin zahialga biz de
2014-01-10
иргэн:
энэ пэрэнлэй улсын будаа тарианы асуудлыг барьж байсан хүн. юу юугүй буруу яриад байхгүй байх. эд яагаад бодлогоо нэгтгэж чадахгүй байна. энэ баттулга юу л хийгээд байна даа эргэж бодох хэрэгтэй
2014-01-10
oktiabriinhan:
huue oktiabriin sangiin aj ahuinhan bn u. nuguu perenlei bn sh de. ubgun said uuld guain baruun gar. suid hiiseen.manaihaan sereerei. shorongoos garchij.
2014-01-10
zochin:
guril zardag, budaa taridag humuus mdne de. hdn udur huleegd uulzaj chaddaggyi humuus bhd nz nuhud tuv aimgiin jargalant bornuuriinhan buudai sangiin budaa zarna gd l yavdag bsn sh de. sayhan neg harsan chini ichsen sanaa zovson shinjgui chevrolet markiin dund gariin jeep unachihsan yarvaichaad l yavj bn le sh de. ajila hdg humuus bvl ene metiin tarialanch jiriin irgediin neriig barisan luivarchdiig shalgaj shorond ni hataah hrgtei sh de. ene metiin uuj idsen ni ard tumend todorhoi hun l dahiad hoshgoruulaad bhr ideh um bj l bn. huuli bnu?
2014-01-10
zochin:
buudai sangiin terguun bhda raash bulag gj tom obiektiig tuv shuudangiin ard barichaad avgai serchmaa ni huutei mungu zeeluuleed huu ni huttel um um l hj yavsang humuus mddg l um bn le. shorond shudarga ni barij hiisen. avilga avdag ni gargasan sh de. ene metiin shunaltai zalitai humuus daraa ni yu ideh ve l gj shulsee goojuulj bhd hen umuurch hen demjij bga ni bas l hamtad ni shalgamaar sh de. mungu, mungunii huu 2 s bolj uy ch hj medeh aimaar ger bul.
2014-01-10
tarialanch:
dandaa spirtend budaagaa zarchihaad guriliin uildvert ogson gej uramshuulaliin mongo *adag, jem tei holbootoi shuu,
2014-01-09
tarialanch:
yamand baihda 3 gazar buren tehniktei ni avssan hohor dooo
2014-01-09
tarialanch:
ene nohor jinhen zalitai,mordoj baisan tsagdaadaa 100 sayiig ogch garsan, odoo hergiig sohoj dahin shalga temuujin eee
2014-01-09
tarialanch:
ene nohor jinhen zalitai,mordoj baisan tsagdaadaa 100 sayiig ogch garsan, odoo hergiig sohoj dahin shalga temuujin eee
2014-01-09
зочин":
энэ одоо том том яриад яваад байх юмаа.наад нөхөр чинь баахан улаан буудай идчихээд зүгээр яваад байдаг нөхөр яагаад тэр хэргийг сөхөхгүй байгаа юм бол.эвгүй нөхөр дөө.ярьдаг шигээ л лав биш.ганц худаг уг дэлдийтэлээ суусан нөхөр яагаад гарав гэдэг нь ноотой доо шалгах л хэрэгтэй дээ
2014-01-09
mongol:
ene henii hulsnnii setgegdel bichigch novshnuud bicheed bna aa. unen l ug helsen bna
2014-01-09
baltab:
xamgiin gol ni chanar shyy dee,bid sots niigmiin yed tariag bol jinxene uls niiteeree xamgaaldag ajilladag bj ...odoogiin xymyys ter yeiinx shig setgel bxgyi bolson yum uu gej xardag shyy...uursdiinxuu xeregtseeg xangaad uchnuuniig exportoldog bsan daa...
2014-01-09
halh:
tarialan demjih sangiin mungiig estoi tsusalsan nobsh gesen tegeed ih bayjsan gene le joloochooro egchiinhe hvrgen enhbatiig ajilluulaad estoi bayjsan hvn gene le nvgel ni neg l udur nvdeeree garah bhda vr hvvhed ni hetsvv bh da
2014-01-09
buriad:
300.000 tn buudai tarisan uu uherch tooj idehgui hog tarisan uu 1 turuunees heden shirheg buudai abch bgaa we -- 30 uu 60uu minii sanahad 80-aas 100 sh bol hewiin 100 shirhegees deesh bol gaihaltai barag shine sort gedeg sanagdah yum. standartad tohirsn buudai bol yagaad guriliin uildweruud awahgui zg-r guilgana gej yagaad hunsnii uildweruud oros guril awna gej yagaad dundaj amidaraltai ailuud buuznii gurildaa oros, hiytad, yapon guril songono gej..........
2014-01-09
raps:
raps ih tarij baigaag hyazgaarlah heregtei, buudain uramshuullig chanaraar yalgavartai ogoh heregtei oor uu ch hereggui yandaa ene salbar yavna
2014-01-09
hulgaich:
tarialan demjih san bol man- hulgaich nar ulsiin sangaas mungu garguulj avaad hulgaildag gazaruudiin neg baisan. man-nii buh tom hulgaich endees ih yum idsen. mash amtatai gazar uchiraas odoo an hulgaich nar hantsui shamalaad orson.
2014-01-09
vor v zakone:
jinhenn hulgaich shuu dee.
2014-01-09
zorigoo:
unen yum yarij b.a sh dee. tor zasag uls oron , ard tumnee bodoj ajil torloo xiixgui bgaa ni unen sh dee. bolj l ogvol oorsdoo yum unagax gej boddog. xarin ene xunii idej uusan ni oor asuudal baixaa. end oguulj bgaa gol sedvee oilgoxgui bgaa xumuus ataa jotoogoor xandaxaa bolivol yasiin.
2014-01-09
boldoo:
ene hun tarialan demjih sang hul deer ni bosgoj mungutei bolgoson hun ,uuniig tarialanch bid l oilgodog,tur zutgesen hundee halgaatai yum daa
2014-01-09
zochin:
za ta nar ene hunii helsen oroi ruu chin oroh tsag irehees umnu bas bus sanaag ni abahiig bodooroi doo,ene hun chin goltoi l ug heldeg hun shuu
2014-01-09
зочин:
хулгай хийх тэгээд зөв үү ганбаа
2014-01-09
zochin2:
tarialanchdiin tuluu yabdag hun shuu,unen l yum yarisan bna sh dee,zub yum yarisan bna,demjij bna,
2014-01-09
ganbaa:
huniig eldbeer helj baigaa ene humuus oorcdoo abilgachid usan tolgoitnuud perenleig buu doromjil, gazar tarialand yum hiisen hun,ajil hiisen hunee avilgach gedgee bolimoor yumaa,ene hunii ugiig sonsohod buruudahgui
2014-01-09
тариачин:
энэ шуналын тулам бас дуугарсаар л бна уу . муу цаг үeд ийм хүмүүс л дажгүй ингээд амьдраад байдаг юм бна
2014-01-09
gstd:
hun ingej eldbeer gutgehee boliooch huniig gutgehiinhee orond zob ugiig ni tusgaj abaach
2014-01-09
zochin:
perenleig buu doromjil, gazar tarialand yum hiisen hun,ajil hiisen hunee avilgach gedgee bolimoor yumaa,ene hunii ugiig sonsohod buruudahgui
2014-01-09
зайлуулаач ээ:
хүүе энэ мал ичээч.... шоронд далдын дал байх ёстой новш ямар нэг хуулийн цоорхой ашиглав уу..?? эсвэл шүүгчид хахуул өгөв үү...??? яагаад дэмий худлаа чалчаад бууны * царайлаа хуцаж байна аа... ийм л хүмүүс монголын төрийг бузарлаж байна. зайлуулаач...
2014-01-09
зайлуул...:
хүүе энэ мал ичээч.... шоронд далдын дал байх ёстой новш ямар нэг хуулийн цоорхой ашиглав уу..?? эсвэл шүүгчид хахуул өгөв үү...??? яагаад дэмий худлаа чалчаад бууны * царайлаа хуцаж байна аа... ийм л хүмүүс монголын төрийг бузарлаж байна. зайлуулаач...
2014-01-09
manlai:
tarialanchdiin tuluu yabdag hun shuu,unen l yum yarisan bna sh dee,zub yum yarisan bna,demjij bna,
2014-01-09
unench:
shorond bh yostoi hun yun erunhiilugch be
2014-01-09
зочин:
энэ нөхөр тн тн-оор ирдсэн буудайгаа гаргаж ирэх юм байна даа. манай төр засгийнхан авилгал авдаггүй байсан бол энэ нөхөр өдийд шоронд сууж байх байсан
2014-01-09
mald:
ene odoo yugaa meddeg bolood hutsaad bainaa. olon ym yrij bj hereg chini dahin shalgagdah vii dee.
2014-01-09
бүрд:
чүлтэмийн пэрэнлэй та улсын мөнгө идээд хахууль өгч хэргээс мултарсан тиэгээд одоо давраад улс төр хийдэг болоо юу
2014-01-09
zochin:
er ni esest ni helehed bidend nuuts gej bna uu budaa nuutsluh ene ter chin ulsiin nuutsand baih yostoi yum bishuu amaa medehgui hutsah hend heregtei yum be
2014-01-09
galaa:
ene ynexeeriin xogiin avilgalch nuxurshdee xerev china d baisan bol ene nuxur ali xediin tcaaz
2014-01-09
пфпфф:
naad avilgachaa shorond hiigeech.
2014-01-09
пфпфф:
naad avilgachaa shorond hiigeech.
2014-01-09
ganga:
chanariin tuhai uv ch yrisangui ene medehgui bhaa hudlaa medemhiireed urd jiluuded guril ih muu bsan odooch zarim gazaraa saingui bgaa uvm bishuu
2014-01-09
с.баяр:
энэ нөхөр чинь буудайны мөнгөнөөс хусчихаад ганцад суугаа биз дээ мөн донгосдог гараа
2014-01-09