Удаа дараа зөрчил гаргасан жолооч нарын эрхийг хасч эхэллээ

img

 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг гудамж, замд байрлуулсан замын хөдөлгөөний хяналтын камер, цагдаагийн шалгах төхөөрөмжөөр арга хэмжээ авагдсан мэдэгдэх хуудас, Замын цагдаагийн газрын Facebook хуудсанд иргэдээс ирүүлсэн зөрчилд бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцож эхэлсэн.

 

Энэ үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 86 хувь нь торгуулиа төлжээ. Үлдсэн 20 орчим хувь нь ямар нэгэн байдлаар торгуулиа төлөхөөс зайлсхийх, удаа дараа замын хөдөлгөөнийг дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаа судалгааг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна. Иймд торгуулиа барагдуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу 2 жил хүртэл хасах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч эхэллээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jolooch hvn:
mun ch teneg bvdvleg har amiahicheesen hvmvvs zamaar neg joloo barij yavh yum !ene bol zasrahgvi ee !gamshig!!!!
2014-03-06
temtsel:
odool zuv yum hiij bn zamiin stagdaa!
2014-03-06
aagii:
torguuliin hemjeegee nemeechee arai bagdaad bh shig bna.50000t bolgochih heregtei tegvel uhaan suuna.
2014-01-16
дэмжиж байна:
жолооч нар дүрмээ мөрдөхгүй, замын хөдөлгөөнд соёлгүй оролцох нь багасахгүй байна. арай л хэтэрхий бүдүүлэг, хэнэггүй байгааг таслан зогсоох хэрэгтэй, зөв.
2014-01-09
asaa:
дугаарын зөрчлийн торгуулийн арга хэмжээнээс маш их хэмжээний мөнгө үүл даргад орж ирдэг учраас дугаарын хязгаарлалтыг хүчээр үргэлжлүүлсэн юм байна. хэзээ л улс төрчид ард олныг боддог байлаа даа
2014-01-09