Дэлхийн морин хуурчид Монголд цуглана

img

Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадам Улаанбаатарт болно. Ирэх IV.27 –V.2-ны өдрүүдэд манай улсад энэхүү наадам дөрөв дэх удаагийнх аж. Мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр болох энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын морин хуурчид оролцох хүсэлт ирүүлсэн байна. Харин Монгол Улсаас 200 гаруй морин хуурч оролцох аж. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож,  хамтран тоглох бол тавдугаар сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийхээр төлөвлөжээ.

 аааааөөөө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdf:
www.24news.mn
2014-01-09