Жин өгссөн Д.Төмөрхүлэг анх удаагаа тэргүүллээ

img

Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд нийт 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байгаа юм. Тэд 14 жинд 56 медалийн төлөө гурван өдөр өрсөлдөнө. Эрэгтэйчүүд гурав, эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн аваргууд тодроод байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д манай улсын шилдэг жүдоч Г.Болдбаатар түрүүлж, гурав дахь алтан медалиа хүртлээ. 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Төмөрхүлэг жин өгссөнөөсөө хойш анх удаагаа улсдаа тэргүүлсэн юм.  Харин 73 кг-д хүч сорьсон Б.Хишигбаяр олмпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар болон С.Мияарагчаа нарыг давснаар аварга боллоо.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар тэргүүллээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 71, -78, +78 кг-ынхан хүч үзэж, аваргаа тодруулах бол маргааш багийн тэмцээн явагдаж УАШТ өндөрлөнө.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
yamar huurhun zaluu be
2014-01-09
fdsaf:
www.24news.mn
2014-01-09