“Сочи-2014”-т оролцох гүйлтийн цаначид тодорлоо
Өвлийн олипийн XXII наадам ОХУ-ын Сочи хотноо ирэх сарын 07-23-ны өдрүүдэд болох билээ. Энэхүү цагаан олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд оролцох манай улсын тамирчид тодорхой болжээ.
Олон улсын цанын холбоо (FIS)-ноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин олимпод оролцуулах квот олгоод байсан. Үүний дагуу Манай улсын цанын холбоо сонголтоо хийж 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг нарыг “Сочи 2014”-д оролцуулах болсноо Олон улсын олимпийн хороо, Олон улсын цанын холбоонд албан ёсоор мэдэгдсэн байна.
FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ