Д.Зоригт: Нуруулдан уусгах төслийг байгальд хортой эсэхийг шалгана

img

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт цөөн хэдэн хүмүүст хамгийн хэрэгтэй хүн нь болчихоод байна. Д.Зоригт сайдтай уулзаж, ярилцахыг хүсч байгаа хүмүүс нь Бороо гоулд компанийн ажилчид юм. Тэд энэ хүнтэй уулзаж яагаад нуруулдан уусгах төслийг Бороогийн уурхайд хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгааг асуух хүсэлтэй байгаа юм. Нуруулдан уусгах төсөл гэдэг нь агууламж багатай хүдрээс цианит ашиглан алтыг нь ялгаж авах технологи. Энэ технологийг дэлхийд хэдийнэ ашигласан ч монголд бол шинэ. Тиймээс ч энэ технологийг Бороо гоулдын уурхайд ашиглахыг зөвшөөрөх цаасан дээр Д.Зоригт сайд гарын үсэг зурахгүй байгаа. Харин Бороо гоулдын ажилчид энэ төслийг ашиглах боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэчихээд байхад сайд зөвшөөрөхгүй байгаа нь цаанаа ямар нэгэн учиртай гэж хардаж байгаа юм. Тиймээс ч сайдад хандсан шаардлагыг хүргүүлээд тав хонох гэж байна. Ирэх долоо хоногийн баасан гараг гэхэд тэд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авна. Хариу өгөхгүй бол Д.Зоригт сайдын гэрийн гадаа жагсана гэдгээ хэлсэн. Харин ажилчдын шаардлагыг Д.Зоригт сайд судлуудахаар мэргэжлийн байгууллагуудад ханджээ. Өнгөрсөн дөрвөн сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болоод байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсэг Бороо гоулдын уурхайд очиж, нуруулдан уусгах төслийг ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан ч энэ бүгд нь асуудлыг шийдчихгүй гэж байна. Эцсийн шийдвэрийг сайд би гаргана гэж Д.Зоригт сайд хэллээ. Өмнө нь 2009 оны зургадугаар сард эдгээр шаардлага хүргүүлсэн хүмүүс өлссөн. Ингэхдээ нуруулдан уусгах төслийг байгальд хортой гэж ярьж байсан. Гэтэл яагаад одоо энэ төслийг хэрэгжүүлэхийг шаардаад байгааг ойлгохгүй байна. Өвөл өнгөрхөөр Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын байгууллагаар нуруулдан уусгах төслийг шалгуулна. Ингээд нарийн судалж байж, зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Миний хувьд энэ төслийг эсэргүүцээгүй, гэхдээ цианит ашигладаг учраас сайтар шалгах хэрэгтэй гэж Эрдэс баялаг эрчим хүчний сайд хэллээ. Тэгэхлээр нулуудан уусгах төслийг ашиглахыг зөвшөөрөх эсэх нь хавар шийдэгдэхээр байна. Гэтэл Бороо гоулдын ажилчид хаврыг хүлээх байтугай 10 хоногийг өнгөрүүлэх гэж зовж байгаагаа хэлж байгаа. Энэ тохиолдолд тэд ирэх долоо хоногт суултаа эхлүүлж мэднэ. Хэрвээ тэд сайдын гэрийн гадаа суулт зарлачихвал сайд гэрлүүгээ орж гарахад бэрх болж мэдэхээр байна. Харин сайд үүн дээр энэ бол тэдгээр хүмүүсийн асуудал гэсэн хариултыг өглөө. Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Touchdown! That's a relaly cool way of putting it!
2011-12-30