Авто ослоор хоёр хүн амиа алдлаа
Өчигдөр 21.30 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын нутаг XII зөрлөг гэдэг газар буюу “Болор” зоогийн газраас урагш хоёр километрийн зайд автомашины осол өчигдөр 21.30 цагт гарч, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, УАЗ-469 маркын 30-01 АРА улсын дугаартай автомашин онхолдож, хоёр зорчигч амь насаа алдаж, мөн нэг зорчигч бэртсэн байна. Хэргийг Налайх дүүргийн Замын цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ сахиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг холбогдох хууль хяналтын байгууллагуудаас анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ