"Цэвэр агаар сан"-ийн экс даргын хэргийг шүүх хурал болж байна
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан хэмээн “Цэвэр агаар сан”-ийн экс захирал Н.Хүрэлсүх нарын 10 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж байна.
da
Хэргийн талаар эргэн сануулахад, шүүгдэгч нар “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөнөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.
s
Нийслэлийн прокурорын газраас Н.Хүрэлсүх, М.Хулан, Х.Болдмаа, Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа нарт ЭХ-ийн ТА-ийн 272.2, 150.3, 233.2, 269.1, 270.1 268.2 -т заасны дагуу тус тус яллах дүгнэлт үйлдсэн билээ. Өнөөдөр 10 цагт уг хэрэгт нэр холбогдсон дээрх хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүх хурал эхэлсэн аж.
ds
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ