Ө.Цэрэнчунт 100 хүнд зориулж тоглоно
Дуучин Ө.Цэрэнчунт энэ сарын 19-нд “VIP 100” тоглолтоо эх орондоо хийхээр болжээ.
Тэрээр ОХУ болон Италийн алдартай хөгжмийн зохиолчдын ари, романсыг дуулна. Мөн ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Ивановатай оролцож, хамтран дуулах юм байна.
Ө.Цэрэнчунтын хувьд өнгөрсөн хавар консерваторио төгсөж, одоо Италийн Ром хотноо мэргэжил дээшлүүлэн сурч буй аж. Сонгодог хөгжим шимтэн сонсдог, сонирхдог 100 хүнд зориулсан “VIP 100” нь түүний тав дахь удаагийн тоглолт болж байгаа юм байна. Тэрбээр Санкт-Петербуг хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид сурч байхдаа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд гоцлон, хойд хөршид авьяасаа гайхуулж байжээ.
Дашрамд дурдахад, Ө.Цэрэнчунт хоёр жилийн өмнө хоолойгоо тэрбум төгрөгөөр даатгуулж байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ