
Улс орон, ард түмний оршин тогтнохуйн баталгаа болсон монголын түүх, соёлын дахин давтагдашгүй үнэт зүйлс, түүхэн баримтууд муудаж устах аюул нүүрлээд байгаа аж. Улсын хэмжээнд 50 гаруй музей байдаг бөгөөд Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтанд 36 музей хамрагджээ. Шалгалтаар хангалттай-2, шаардлагын түвшинд-5, сайжруулах шаардлагатай-12, хангалтгүй-17 музей байна гэж үнэлэгдсэн.
Өөрөөр хэлбэл соёлын өвийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын нөхцөл улс, орон нутгийн музейн 80 гаруй хувьд нь шаардлага хангахгүй байна. Музейн сан хөмрөг, үзүүллэгийн өрөө байрны аюулгүй байдлын түвшинг шалгахад нийт музейн 60 хувь нь хангалтгүй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ