Томруулдаг шилтэй үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Аюул, Анхаар, Абстрак-2014” гэх нэртэй нэгэн содон, сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураас, зурлага бүхэн нь ямар нэгэн утга санааг илэрхийлсэн, өвөрмөц шийдэл, өөр өнгөтэйгээр зурагдаж, бичигдэж, сийлэгдсэн 50 орчим бүтээлийн 30 гаруйг нь томруулдаг шилээр харахгүй л бол утга агуулгыг нь бүрэн ойлгогдохгүй аж.
fd
Энэ бол зураач, чөлөөт уран бүтээлч Д.Болдгаравын уран бүтээлийн үзэсгэлэн. Тэрээр “Монголын нууц товчоо”-г бүрэн эхээр нь уйгаржин монгол бичгээр 40х80 см-ийн хэмжээтэй ватум цааснаа харандаагаар бичин буулгаж байсан. Мөн 56 хуудастай Монгол Улсын Үндсэн хуулийг 29х21 см-ийн харьцаатай нэг хуудсанд багтаан монгол бичгээр бичсэн авьяаслаг нэгэн юм. Үүнээс гадна улс орны бичигт нь тухайн үндэстний уламжлалт ёс заншлыг багтаан урласан бичигт зургууд түүний бүтээлд бий. Тухайлбал, Монгол бичгээр бөх гэж бичээд түүн дотроо маш жижгээр монгол үндэсний бөхөөр барилдаж буй олон бөхийг дүрсэлсэн байдаг. Мөн "Сумо" нэртэй бvтээлийг нь єнгєцхєн харахад "Сумо" гэдэг vгийг японоор бичсэн харагдах боловч томруулдаг шилээр харахаар Сумогийн дээд зиндаанд барилддаг бүх бєхчvvдийн нэрээр бvтсэн болох нь харагдах жишээтэй. Эдгээр бичигт зурагт зөвхөн цаас, харандааг ашигласан. Энэ мэтчилэн түүний үзэсгэлэнд содон, бусад уран бүтээлчдийнхээс ялгаатай бүтээл олон.
ds
Үзэсгэлэнг үзэгчдийн сонирхолыг татсан бас нэгэн бүтээл, үйл явдал нь дэлхийн эдийн засгийн 65 хувийг бүрдүүлдэг Франц, Англи, Орос, Япон, АНУ, Герман, Канад гэх найман орноос гадна үсрэнгүй хөгжиж байгаа Хятад, Энэтхэг улсын нэрийг цементэн хавтан дээр шүдэнз хатган урлаж, түүнийгээ асааж үзүүлсэн үзүүлбэр байв.
ааааf
Д.Болдгарав: Чингис хааны хөргийг үзүүрлэсэн нарийн зүүгээр сийлсэн
ааа
Уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн зураач Д.Болдгаравтай цөөн хором ярилцлаа.
f
-Та “Монголын нууц товчоо”, “Монгол Улсын Үндсэн хууль” зэргийг бүрэн эхээр нь нэг хуудас цаасан дээр багтааж монгол бичгээр бичсэн. Маш жижиг хэмжээгээр ингэж бичихэд их ур ухаан, хурц хараа, уйгагүй хөдөлмөр шаарддаг байх?
-Монголын нууц товчооны хувьд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулж 40х80 см-ийн хэмжээтэй цаасан дээр 216 хуудас 12 бүлгийг хамгийн жижгээр, уйгаржин монгол бичгээр бичиж бүтээсэн. 2004 оноос л бодож явсан юм. Тэгээд 2005 оны наймдугаар сарын 18-наас эхлэн бичээд 2006 оны тавдугаар сарын 15-нд дуусгасан. Энэ хугацаанд зєвхєн бага vдийн 11-13 цагийн хоорондох наранд бичиж байсан. Үсгийг маш жижгээр бичихэд тод гэрэл шаардлагатай байдаг. Энэ цагийн нар хамгийн тод тусдаг. Иймэрхүү бүтээл хийхэд мэдээж таны хэлсэн бүх зүйлийг шаарддаг. Уран бүтээлч хүн залуу насандаа нарийн ширийн юм хийх хүсэл эрмэлзлэлтэй байдаг учир тэр нь нөлөөлсөн. Хоёрдугаарт гэвэл бусад уран бүтээлчдээс ялгарах миний нэг онцлог юм.
zx
-Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн бүтээлүүдээс Чингис хааны хөргийг харандааны балан дээр хийсэн байгаа нь их сонирхол татлаа. Гэхдээ үүнийг зөвхөн томруулдаг шилээр л харах боломжтой юм. Үүнийг хэрхэн урлав?
-Хамгийн жижиг баримал, сийлбэрийг хийж болох эсэхийг туршиж үзэж байгаа юм. Тэгээд болж байгаагийн илрэл нь энэ бүтээлүүд юм. Ер нь 0.5-ын харандаа үзүүрлэдэг шиг л нарийн юм хийж байгаа хэрэг л дээ. Энэхүү хөргийг сийлэхдээ нарийн зүүг үзүүрлээд, харандаагаа эмтэлж сийлнэ, сийлбэр яаж хийдэг билээ түүн шиг л ухаж төнхөөд хийнэ. Харандааны бал өөрөө зөөлөн болохоор нарийн юм хийхэд амархан эмтэрдэггүй, нурж хийгддэг. Үүнийг нь бодож харандааг сонгон хийж байгаа юм.
d
-Мөн шүдэнзээр урлаж, дээр нь үзүүлэх тоглолт хийгээд байгаа энэ улсын нэртэй бүтээлүүдийн утга санааг асуухгүй өнгөрч болохгүй нь. Ямар хугацаа зарцуулдаг бол?
-Аюулгүй шатахгүйн талаас нь бодолцож нойтон цемент дээр шүдэнзээ шигтгэж, 10 улсын нэр бичиж хийсэн. Учир өнөөдөр дэлхийн бүх хүн энэ 10 улсын хэлээр харилцаж, ойлголцож байгаа. Тиймээс энэ бичиг хэлээр дамжуулж дэлхийн бүх хүн хамтдаа галын аюул, утааны аюулаас сэргийлж чадна. Энэхүү аюулыг түргэн зуурт зогсоож, унтрааж болдог. Тэр нь цаашид уран бүтээл буюу эв найрамдал болон үлдэнэ гэдгийг харуулахыг зорьсон.
z
-Та шувууны өдөн дээр зураг зурж, будаж бүтээл хийсэн байна. Өдөн дээр зураг зурахад хүндрэлтэй талууд бий байх?
-Өмнө нь Аляскийн зураач өдөн дээр зураг зурж байсан. Ер нь манай Монголчууд чинь өдийг эртнээс хурдан, шуурхай байхын бэлгэдэл болгож ирсэн шүү дээ. Тиймээс өдөн дээр монгол хүн ямар хувилбараар зураг зурж болохыг харуулсан. Үүнийг хийж болдог юм гэдгийг л үзүүлж байгаа байхгүй юу. Өд барзгар болохоор шууд зурагдана гэж байхгүй, хүндрэлтэй талууд бий. Гэхдээ нарийн аргаар боловсруулаад зургаа зурдаг.
S
-Ингэхэд та хэзээнээс зурагтай салшгүй холбоотой болов. Урландаа өдрийн хэдэн цагийг өнгөрөөж байна?
-1990-ээд оноос хойш л амьдралаа холбосон. Өглөөнөөс орой унтах хүртлээ л урландаа байна даа. Миний ганц хийдэг ажил энэ болохоор гэрт гадаагүй л бодож явдаг юм.
H







Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ