Д.Болдбаатар уралдааныг үргэлжлүүлнэ
“Дакар ралли-2014”-ийн этап-6 өчигдөр амжилттай өндөрлөн, манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар 61 дүгээр байрт орж ирлээ. Ийнхүү 13 хоног үргэлжлэх уралдааны эхний долоо хоног өндөрлөж байна.
Тамирчид өнөөдөр “Салта”-д нэг хоног амраад маргааш уралдааны дараагийн долоо хоног Болив улсаас “marathon” гараагаар эхэлнэ. Дакарийн түүхэн дэх хамгийн урт замыг туулах энэ жилийн уралдааны энэхүү гараанд эх орноо төлөөлөн Д.Болбаатар гарч, үргэлжлүүлэн уралдана.
ОУХМ Н. Лхамаагийн хувьд тав дахь гарааны үед төөрч нэлээд шатахуун зарцуулсан ба бариа хүрэхэд 70 км дутуу байхад шатахуун нь дууссаны улмаас уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Мөн уралдааны үеэр түүний мотоцикль шатсан ч унтрааж амжсан тухай арын албаны ажилтан нь мэдэгджээ.
аааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ