Үндсэн хуулийн өдөрт зориулан бөхчүүд барилдана
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр буюу энэ ням гарагт Монгол бөхийн өргөөнд 14:00 цагт улс, аймаг, цэргийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.
Мөн уг өдөрт зориулсан сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийсэн ба маргааш өндөрлөх юм.
өөөө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ