Шатрын тэмцээнд Ц.Лхагвасүрэн, Г.Номин нар тэргүүлж явна

Өнөөдөр 10 цагт эхэлсэн тэмцээний явцаас мэдээлбэл, 5 өргийн дараа эрэгтэй шатарчдаас Ц.Лхагвасүрэн /нийслэл/, эмэгтэй шатарчдаас Г.Номин /Сэлэнгэ аймаг/ нар нэг ч хожигдолгүй 5 оноотой тэргүүлж явна. Тэдний араас эрэгтэйчүүдээс нийслэлийн С.Алтангэрэл, Д.Мөнхтөр, Орхон аймгийн Д.Батжаргал, эмэгтэйчүүдээс нийслэлийн Э.Одгэрэл, Ж.Даваасүрэн, Ц.Азбилэг, орон нутгийн төлөөллөөс Булганы Н.Мөнхтуяа нар тус тус 4 оноотой нэхэж явна.
Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд 18-аас дээш насны шатарчид оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад нь Үндсэн хууль батлахад оролцож явсан АИХ-ын депутат, 93 настай Ц.Лоохууз гуай байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ