Д.Алтанхуягтай "Хунт нуур" өнөөдөр амилна
Энэ өвлийн хамгийн шилдэг үзвэрүүдийн нэг өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна. Энэ бол алдарт Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг юм. Өнөөдөр орой 17.00 цагт эхлэх үг бүжгэн жүжгийн гол дүрд АНУ-ын “Бостон” балетын компанийн гоцлоочоор ажиллаж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг уг бүжгэн жүжгийн ханхүү Зигфридийн дүрийг бүтээх юм. Харин түүнтэй СТА Б.Саруул хослон бүжиглэх юм. Мөн дүрүүдэд СТА, А.Өлзий-Орших, Ц.Жаргалан, Т.Хан-Очир нарын бүжигчид тоглох юм.
П.И.Чайковский 1875 онд үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай бичихдээ Германы эртний нэгэн домгоос сэдэвлэжээ. “Хунт нуур”-ыг 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн их театрт анх тоглосон бол Монголын театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд анх тоглогдож байжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ