256 бөхийн барилдаан болно
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн маргааш тохиож байгаа. Энэ өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан юм. Тэгвэл уг барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд 14.00 цагт эхэлж улс, аймаг, цэргийн алдар цолтой 256 бөх барилдана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 түрүүлж, 2 үзүүрлэсэн бол, улсын гарьд И.Доржсамбуу 3 түрүүлж, 1 үзүүрлэсэн амжилтаар тэргүүлдэг байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ