"Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын үндэсний сүлжээ"-г байгуулжээ

img

Сонгино дахь “Монголика” амралтын газар “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН  ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ БАЙГУУЛЖ, БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР АЖЛЫН БАЙРАНД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ” Стратеги төлөвлөлтийн семинарыг Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Эрүүл мэндийн төслийн зөвлөх байгууллага “Epos Health Management” зохион байгуулсан юм. ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл олон улсын  болон үндэсний  шилдэг туршлага, ололт амжилтанд үндэслэн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын үндэсний сүлжээ”-г санаачлан байгуулж, гишүүн байгууллагуудад  ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд нь арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Одоогоор энэхүү  сүлжээнд нийт 185 байгууллага, хүмүүс  элсэхээр бүртгүүлээд байна. Энэхүү семинарын зорилго нь  ажлын байранд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд, бусад оролцогч талуудын дунд  хэлэлцүүлэг явуулж,  үндэсний сүлжээ байгуулах замаар тэдний оролцоог идэвхжүүлэхээс гадна  сүлжээний  зорилго, зорилт, стратеги чиглэлийг тодорхойлж,  цаашид хийх  үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах,  бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм. Семинарт  сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл болох хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос сонгогдсон оролцогчид болон гол оролцогч талууд болох  ДЭМБ, ЭМЯ, ЗГХА-ЭМГ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, МҮЭ, МХАҮТ, ММСС-гийн Эрүүл  мэндийн  төсөл, төслийн  зөвлөх байгууллага “Epos Health Management” байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өөрийн байгууллага дээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга  хийж, харилцан туршлагаа солилцсон нь үр дүнтэй болов. Мөн семинарт ХБНГУ-аас уригдаж ирсэн олон улсын зөвлөх Вольф Кирстен “Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих арга хэрэгслийн багцын танилцуулга”,  “Epos Health Management” байгууллагын олон улсын зөвлөх Таня Гречухина  “Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих сүлжээ байгуулах хэрэгцээг үнэлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлох нь”, ЗГХА-Эрүүл Мэндийн Газрын мэргэжилтэн Ч.Батнасангийн  “Монгол улсад ажлын байранд эрүүл мэндийг дэмжиж буй өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт илтгэлүүд тавьсан нь нийт оролцогчдын сонирхолд нийцэж,  хэлэлцүүлгийг үр дүнтэй, ажил хэрэгч болгоход бодит дэмжлэг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

95028285:
Хувийн эмнэлгийнхэн тангараг өргөдөг болов уу Сүүлийн үед иргэн хүний эрүүл амьдрах орчин нь ч , эрх нь ч хотынхоо хог шиг үзэгддэг болсон гэхэд ихэнхи Монголчууд санаа нийлэхээр болжээ.Иргэн хүн эрүүл амьдрах орчингүй өвчинд нэрвэгдэнэ гэдэг аймшиг . Харин энэ аймшгийг нь ойлгон асарч ,сувилан тэнхрүүлж ,эмчлэн эдгээх тангараг өргөдөггүй эмнэлэг манай улсад лав нэг байдаг бололтой.Үүнийг бичигч миний бие хөдөөгийн нэг эгэл амьдралтай залуу.Эхнэрийн маань цөсөөр хүчтэй хатгаад байхаар нь эмчлүүлхээр нийслэлээ зорьсон юм.Арын ажил их зэрэг шалтгаанаар хөдөөнийхөн бид байнга л яарч явдаг болохоор чанартай хувийн эмнэлгээр явахаар шийдэж элдэв сувгаар судаллаа. Гуравдугаар эмнэлгийн цонх хаах шахам том “Элэгний эмнэлэг” гэсэн хаяг байхыг хараад судлавал хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирсэн,мундаг эмнэлэг юм байх аа.Тэгээд бид “Happy Veritas”хэмээх тэр эмнэлэгт үйлчлүүлсэн юм.Эмнэлгийн хувьд үйлчлүүлсэн гэхээсээ итгэж найдсан гэвэл зохих ч юмуу.Шинжилгээ бүр нь хөдөөний надад үнэтэй санагдаж байсан ч тэр хэрээрээ чанартай байна гэдэг нь эргэлзсэн ч үгүй.Ингээд онош ч гарч эхнэрийг маань хоёрсар хүрээгүй урагтай 0,6мм хэмжээтэй цөсний чулуутай,хагалгаанд орох хэрэгтэй гэж доктор нь айлдаад , хагалгаанд орох эмнэлгийг цохож өгөв.Цохож өгсөнэмнэлэг дээр нь иртэл ургаа авхуулсан нь дээр гэж зөвлөсний дагуу үр хөндүүлсэн юм.Үнэндээ хайрын үр, Монголын нэгэн иргэн бойжиж байсныг, одоо ч хэлэхэд сэтгэл сэмэрч байна.Эмэгтэй хүнд ямархан байсныг,байгааг хэлүүлэх цусан зүрхтэн байхгүй байлгүй дээ.Харин гэнэт ямар совингоороо ч юм улсын эмнэлэгт үзүүлж магадламаар санагдан 1-р эмнэлэгт үзүүлэв.Гэтэл харин цөсөнд ямар ч чулуу байсангүй,итгэж ядаад 2-р эмнэлэгт үзүүлтэл мөн батлав.Өөрөөр хэлбэл,бид хайран сайхан үрээ дэмий алдсан хэрэг.Үнэндээ мөнгөнөөс өөр юм бодохоо больсон эмч нарт алуулсан хэрэг.Монгол хүний уужуу ухаанаар уучилж өнгөрөөмөөр байвч чадсангүй. “Арай муу хөдөөнийхнийг минь ингэж мөнгө эрүүл мэндээр нь тоглодог сүлжээ бий болсон юм биш биз” гэж хар бууснаас ,хөдөөнийхөндөө ч,нийт иргэддээ ч сэрэмжлүүлэх иргэний эрхээ эдлэн тангараг өргөөгүй гэмээр энэ хүмүүсийн үйл ажиллагааг олонд зарлахаар шийдсэн юм.
2013-04-15
ZOCHIN:
AJLIIN BAIRNII ERUUL AHUI GEDEGT OO ORONII ASUUDAL MASH CHUHAL BIZ DEE MANAI ULSAD ENE ASUUDAL DENDUU HOCROGDOJ SHIIDEGDEJ BNA IIMEES HORSNII BOHIRDOL ODROOS ODORT NEMEGDEJ BOHIR HORSOOROO AMISGALDAG BOLJ BNA
2013-04-12
ZOCHIN:
HAYTADIIN EREEND OCHIJ UZEEGUI MONGOL HUN BARAG BAIHGUI BIZ TEND ZEELEE BITUU NAR SALHINAAS HAMGAALSAN TOHILOG BOLGOOD OLON JIL BOLJ BNA MANAIHAN YAGAAD HUNII HIISEN HEREGTEI UMIIG DUURAIJ BOLDOGGUI UM BE HUNLEG HUNEE DEEDELSEN NIIGMEE HEZEE HEN BAIGUULAH VE
2013-04-12
ZOCHIN:
ajliin bairnii eruul ahui norm gej soc niigmiin ued hunee deedelj gargasan zovlomj juram bsan morddog barag huuli shig bsan ODOO NARAN TUUL ZAHAAS EHLEED COOHON MONGOLCHUUDAA HAIRLAHGUI HASAH 50 HEMEES NEMEH 50 HEMD CH IL GADAA AJLIIN BAIR BAIGAA NI KAPITALIST NIIGMIIN JURAM UU DENDUU OLON HUN ERUUL MENDEEREE MASH IH HOHIRCH BNA SHUU UUNIIG ANHAARAACHEE NARAN TUUL KOMPAND HARIUCLAGA TOOCOJ BOLOHGUI UY MONGOL HUN TUREESIIN MONGOO TOLOOD MONGOLDOO HEVIIN NOHCOLD AJILLAH NOHCOLIIG BURDUULJ OGOH NI TORIIN UUREG BISHUU AJLIIN BAIR OLDOHGUI BNA BIDEND OOR AMIDRAH ARGA ALGA GANCH NARANTUUL CH BISH BUSAD ZAHUUDIIN ORCHIN NHCOLIIG ANHAARAACH EE
2013-04-12
xongoroo:
xvn nere iim blx gj de uridchilaad xardag bl goe te
2013-04-10
Hahahahahahahahahahaha hairan $$$$$
2011-12-05
uurhai,himiin laboratorid ajillagsadiin ajiliin bairandahi eruul mendiig hezeech buren anhaarch hamgaalna gej bdaggui tiimeestednii tsalin gamgiin undur bj eruul mendiin daatgald undur tulbur tuldug jishig bdag.delhiin hemjeenii baylagaa delhiin top kompanii zalijin biznesmend ugch bgagiin hariud irgenee bodson geree hiih heregteishuudee uls turchduu. aliin bolgon busdiin halaasand amdirah bedee
2011-12-05