“Мэдэгтүн, сахигтун”

img

Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байна. Монгол Улс түүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан билээ. Дараагаар нь 1940, 1960, 1992 оны  тэр хуулиуд нийгмийн хөгжил, улс орны төрийн тогтолцооны өөр, өөр онцлог шинжийг агуулсан ч бүгд 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулийг өвлөж ирсэн юм. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, парламент засаглалтай болсноо шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 депутат батлалцаж байсан юм. 1991 оны тавдугаар сард УБХ Үндсэн хуулийн төслийг хоёр удаа хэлэлцэн зөвшөөрөөд ард нийтээр хэлэлцүүлсэн байдаг. Санал авахаар бүсчилсэн зөвөлгөөн таван удаа зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, захидал, уулзалт, хурал гээд олон аргаар сонгогчдын саналыг гурван сарын турш ард нийтээр хэлэлцүүлэхэд төрийн удирдлагын хэлбэр, газар өмчлөл зэрэг асуудлаар нэлээн хурц ширүүн маргаан ч гарч байсан байна. Хэлэлцүүлэгт нийт 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ард нийтийн саналын дагуу хуулийн төслийг сайжруулсны дараа УБХ дахин хоёр удаа хэлэлцээд АИХ-д мэдүүлж, ард түмнийг төлөөлсөн 420 гаруй төлөөлөгч ажлын 60 гаруй хоног хоёр удаа зүйл бүрээр нь хэлэлцэж баталсан түүхтэй.

5

Үндсэн хууль бол Монголын ард түмэн өөр хоорондоо байгуулсан гэрээ юм. Тиймээс ч оршилд нь “Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн уриалсан.

6

Үндсэн хуулийнхаа эхний бүлэгт “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” хэмээн бид улсынхаа бүрэн эрхэт байдлыг зарлан тунхагласан Өнөөдрийн парламент, Ерөнхийлөгч бол Монголын сонгогчдын хуулийнхаа хүрээнд бүрэлдүүлэн сонгосон төр юм. Өнөөдөр бид ийнхүү “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээсэн эцэг хуулийнхаа заалтыг хэрэгжүүлж, эрхээ эдэлж байгаа. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг мөн хуулиараа хориглосон байдаг.

6

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Үүнийг ч хуулиар баталгаажуулсан. Хэрвээ “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.” Энэ бол мөн л бидний чандан мөрдөн, сонор сэрэмжтэй байхыг шаардсан заалт.

Монголын газар нутаг гадаадын хэнбугай ч хууль бусаар дур мэдэн нэвтрэх эрхгүй. Эс тэгвээс  хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.

6

За цаашлаад Мал сүрэг газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв зэрэг нь ард түмэний мэдэлд, Монгол Улсын үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байхаар зүйчилсэн.

Дархан манай тусгаар Улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө хэмээн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийг Төрийн дуулалдаа шингээж, сүлд, туг, далбаа тамгаа хуулиараа баталгаажуулсан билээ.

6

 Бүрэн Эрхэт улсын эзэд бид дараагийн эцэг хуулиараа “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн хүний эрх, эрх чөлөөгөө сахин хамгаалсан билээ. Монгол Улсын иргэн амьд явах үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ. Ийн бичихээр нийгмийн үүргээ биелүүлээгүй, амин хувийн эрх, ашиг хонжоо бодсон зарим хүмүүсийн буруугаас /барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрсэн зэрэг/ амьд явах эрхээ хасуулан зуурдаар нас барсан эмгэнэлт хэргүүд өөрийн эрхгүй зүрх хөндүүрлэж байна. Үхсэн хүн амь нэхэх биш, гэхдээ иймэрхүү хэргийг давтан давтан гаргаад баймааргүй, амьд явах эрхээ эдэлмээр байна. Үндсэн хуулиндаа заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ  бас эдэлмээр байна шүү, төр, засгийн түшээд ээ.

5

Өнөөдөр хүүхдүүддээ төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгож, иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж байна. Энэ бол бидний эцэг хуулийн хэрэгжилт юм. Иргэд бид эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ бас ухамсарлах хэрэгтэй билээ. Тиймээс ч Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн,хуулиар ногдуулсан албан татвар төлж, эх орноо хамгаалан, цэргийн алба хааж, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гээд заачихсан байгаа.

5

Парламентат засаглал, төрийн байгуулалтаа бид Үндсэн хуулиараа   тодорхойлж, засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн нэгжийг  зүйлчилж өгсөн. Далан зүйлтэй эцэг хуулиа бид ийнхүү 22 жилийн турш мөрдөж ирлээ. Цаашдаа ч мөрдөж, хэрэгжүүлсээр байх болно. Монгол Улсын иргэн бүр  хуулиа дээдлэн хэрэгжүүлж, “Мэдэгтүн, сахигтун!”.

7

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fdafsd:
газрын баялаг ард түмний мэдэлд байна гэчихээд яагаад хэдхэн мөнгөтэй хүмүүс ухаж гаргаад зарж уламж баяжаад байна аа, улс төрчдөө
2014-01-13
зочин:
айтугай, биширтүгэй гэж байгаагүй юм уу
2014-01-13
зочин:
мэдэгтүн сахигтун гэдэг үгтэй хуулийг ман,ан хоёр л зөрчиж танхайрах юм даа.тэглээ гээд өөрсдөө эрх мэдлийг хулгайлсан болохоор шийтгэлгүй яваад байдаг.манан-г устгах нь хууль мөрддөг жишиг тогтох угтвар нөхцөл болоод байна.манан-г устгая
2014-01-13